| 17 |

1.9K 284 19
                                    

Хусогийг урд минь гаран алхаж эхлэхэд би нэг гүнзгий амьсгаа авчихаад араас нь дагалаа. Газар доор давчуу хийгээд чийгийн эхүүн үнэр ханхлах нь дотрыг минь улам муухайруулна. Үүнээс болж амьсгалахад ч хэцүү болох аж.

Энэ газар том, том хонгилуудаас тогтсон байв. Олон салаалсан хонгилууд санасныг бодоход өндөр байсан тул явахдаа толгойгоо бөхийлгөх хэрэг гарсангүй. Гэхдээ энэ олон салаанууд нь циркын аль аль хэсэгт хүрдэг болох нь сонирхолтой санагдана. Магадгүй асар бүр энэ хонгилуудтай холбогдсон байдаг биз. Шалтгаан нь тодорхойгүй.

-Дотор чинь эвгүйрхэж байна уу? Санаа зовох хэрэггүй дээ. Одоохон ирлээ.

Хусог инээмсэглэн хэлээд урагш дохиход хонгилын үзүүрт бүдэг гэрэл сүүмэлзэн үзэгдлээ. Гэрэл хармагц  сэтгэл минь арай тайвшрах шиг болов.

Бид уулзах гэсэн хүмүүс дээрээ ирж байх шиг байна.

Бүдэг гэрэл тодрон тодорсоор, тод ногоон болж эхлэхэд хонгил дуусаж, хэн нэгний нам дуугаар ярих сонсогдох нь тэр. Үүнийг сонссон Хусог жуумалзсаар над руу хараад,

-Чи түрүүлээд орох уу? Чамайг харвал тэр хоёр ухаан алдаж унана байх гэлээ.

Би тийм ч итгэлтэй байгаагүй ч толгой дохих аядаад тод гэрэл, нөгөөх хоолойг даган урагш алхаж эхлэв. Хусог ард надаас арай зайтай явах нь үзэгдэнэ. Эцэст нь ямар нэг өрөө мэт зүйл дотор орж ирэхэд Хусогийн чанга инээд хадаж би ч гайхсандаа таг хөшиж орхилоо.

-Уулзаагүй зөндөө удчихжээ ах аа! Та хоёр хэр байв даа?

Хусог цовоо сэргэлэн дуугаар хэлээд өрөөн дотор сандал дээр сууж байсан хүн рүү даллахад нөгөөх нь гайхсан харцаар над руу нэг, Хусог руу нэг харав. Тэгээд нөхцөл байдлыг ойлгосон бололтой нүд нь томорсноо,

-Жон Хусог! Чи өөрийгөө үхсэн гэж мэдээрэй! гээд цаад талын тасалгаанаас хэн нэгнийг дуудан хашгирах нь тэр.

Удсан ч үгүй түрүүнээс хойш сонсогдож байсан нам хоолой дахин гарч, цаад тасалгаанаас могой сургагчийн адил зузаан хар хүрэм өмссөн залуу гарч ирлээ. Тэрээр нэгэн жижиг биетэй могойг гарынхаа алган дээр их л болгоомжтой авч явах аж. Могойнд анхаарлаа хандуулсаар орж ирсэн тэр эхэндээ Хусог, бид хоёрыг анзаарсангүй. Харин анзаарсан дариудаа явж байсан газраа таг гацчихав.

-Хөөх шинэ хүүхэд мэндлээ юу? Намжүүн ч зулзагануудтай ажиллахдаа гарамгай шүү.

Хусог ойрхон харагдсан сандал шиг зүйл дээр суугаад сая гарч ирсэн хүн рүү дохиход өнөөх нь түүн рүү хөмсгөө зангидан харлаа.

Шөнийн циркWhere stories live. Discover now