| 9 |

2.1K 290 33
                                    

Тэрнээс хойш Жимин яг л өмнөх хэдэн өдөр ямар байсан тэрэн шигээ болчихсон юм. Гэхдээ ялгаа нь гэвэл тэр завтай байгаа хэр нь надаас зайгаа бариад байлаа. Тэр дэндүү өөр болчихсон. Түүн дээр очих үед, түүнтэй ойр байх үед тэр тун таагүйгээр хүлээж авна. Хааяадаа над руу эгцэлж ч харахгүй. Намайг аль болох өөрөөсөө хол байлгахыг хичээж, хүйтэн хандах нь яг л тэр тэр биш болчихсон мэт. Үнэхээр Жимин өөр хүн шиг л байв. Маш өөр. Хүйтэн, тоомжиргүй..

Өнөө шөнийн үзүүлбэр эхлэх үед би Жиминий зүг урьдын адил санаа зоволт, итгэл тээсэн харцаараа ширтэн зогслоо. Харин тэр над руу хяламхийж ч харсангүй. Тэрнийг ийм болгосон хүн магадгүй биднийг хагаралдуулахыг хүсч байгаа байх. Хэн гэдэг нь баттай биш байгаа ч би тэр хүний хүссэнээр болгомооргүй байна. Жимин хичнээн өөр хүн шиг аашилж, хүйтэн хандаж, хатуу үгс хэллээ ч эцсийн эцэст өмнөх Жимин түүний дотор байсаар байгаа гэж итгэнэ. Тэрэнд яг юу болсныг мэдэхгүй ч удаан ийм байвал асуудал бүр л хүндрэх байх. Гол нь яаж түүнийг хэвэнд нь оруулах вэ?

Тэр дээр нөгөө л эрсдэлтэй үйлдүүдээ хийсээр. Хамтрагчидаа хоёр савлуурын хооронд дамжуулан шидэж, буцаан барьж авна. Хийж буй зүйлдээ бүрэн төвлөрсөн тэрнийг харахад бүх зүйл хэвэндээ байгаа ч юм шиг. Гэхдээ үзүүлбэр дууссаны дараа тэр өөр аашилж эхэлнэ.

-Сайн уу?

Хажууд хэн нэгэн ирж зогссон байсныг анзаараад би гайхан харвал Юнги байв. Тэр Жиминий үзүүлбэрийн зүг ширтэн зогсоно. Би зөөлнөөр хариу мэндлээд буцан үзүүлбэрийн зүг харцаа шилжүүлэхдээ санаа алдлаа.

-Тэр өдөр Жиминийг хаанаас олсон юм?

Юнги одоо ч үзүүлбэрийн зүг харсаар асуухад би,

-Циркын цаад захад байдаг асраас г хэмээв.

-Та хоёр ойрдоо таагүй харилцаатай байгаа юм уу? Жимин хэд хоног унтаж чадаагүй.

Намайг түүний зүг гайхан харвал тэр хоолойгоо засаад,

-Би анзаарсаан. Тэр бидэнтэй зүгээр байгаа мөртлөө чамд л хөндий хандаад байгааг. Уул нь эсрэгээрээ баймаар юм хэмээж багахан инээмсэглэх аядлаа.

-Тэр нэг л өөр болчихсон. Яг яагаад ганцхан надад ингээд байгааг нь мэдэхгүй.. Бид огтхон ч муудалцаагүй шүү дээ.

Юнги мөрөн дээр минь хөнгөхөн товших үед би өөрийгөө барихыг чадахаараа хичээв. Үнэнийг хэлэхэд өнгөрсөн өдрүүд миний хувьд хүндхэн өнгөрсөн. Гэнэт л тийм болчихсон түүнтэй ойлголцох, юм асуух гээд л...

Шөнийн циркDove le storie prendono vita. Scoprilo ora