1.

1.6K 140 5
                                    

Үргэлж байдаг шигээ л эргийн боомт давалгаанд цохигдон нэвт норсон харагдахад түүний хуучирч хөгзөрсөн модон банзнууд салхины багахан исгэрээнд чийхран дуугарна.

Бүүдгэр тэнгэрийг ажин уртаар санаа алдахад давалгаа дахин хуйларч ирсээр эргийн боомтыг усан далай болгон гутлын түрүү рүү минь далайн хүйтэн ус цалгилан орно. Гэсэн ч надад энэ ямар ч мэдрэмж төрүүлсэнгүй. Учир нь түүнгүйгээр өнгөрүүлсэн хоёр жил үүнээс ч хүйтэн бас аймшигтай өнгөрсөн болохоор.

Дурсамж минь бага багаар сэдэрч цааш алхахаас айж байсан ч хоёр жилийн дараа ахин ирж буй баруун захын жижигхэн муж болох Вержиниод хэтэрхий их хайртайдаа цааш алхахад гутлан доторх ус минь шал пал хийн дуугарч сэтгэл доторх минь яг л өнөөдрийн цаг агаар шиг бүрхэг байх аж. Хэдийн хоёр жил өнгөрсөн ч намайг гунигт автуулан өнгөрсөнд минь хүлчихдэг эргийн боомт яг л хэвээрээ байх юм.

Гунигтай бас жихүүцэм

Хамаг чадлаараа хашгирч орилоход хэн нэгэн сонсохгүй биш ч харагдахгүй болохоор тоохгүй орхих хаягдаж хөгзөрсөн эргийн боомт минь.

Бодолд дарагдан зогсоход минь ард хэн нэгэн том хөлний хүнд хүнд алхаа тулж ирэн зогсох аж.

Би дотроо залбирав. Түүнийг л биш байгаасай гэж. Гэхдээ зүрх минь үүний эсрэг байна гэдгээ батлан хурдтайгаар цохилж эхлэв.

Эргэж харахыг хүссэнгүй

Эргэж харах гэж ч оролдсонгүй

Гэхдээ тэр нэгнийг надад хүрэх хүртэл...


OMG!Хэн гэж бодож байна даа peachys?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

OMG!
Хэн гэж бодож байна даа peachys?

LUCIFER 2Where stories live. Discover now