TO

1.1K 125 5
                                    

Би түүнийг бүхнээс өмөөрөн хайрладаг байлаа.

Өөрөөсөө хүртэл...

Гэтэл нэг л өдөр өөрөөсөө ч илүүтэйгээр хайрласан эмэгтэй минь хөгийн өлөгчин байхыг олж мэдэхэд зүрх минь хэсэг хэсгээр бутрах шиг л...

Түүний анхилам үнэр, амьсгалах чимээ, намирах үс, булбарай арьс, чийглэг уруул гээд түүний гэсэн бүхэнд өөр хүн хүрэхийг би төсөөлж ч чадахгүй байлаа.

Энэ бүхний дараа тэр хөгийн худалч новшийн өгзгийг нэг сайн болгож өгсөн ч юу ч өөрчлөгдөөгүй.

Бид улам л холдсон байлаа.

Үүний дараа бид салсан...

---

Хоёр жилийн дараах түүний надад хандаж хэлсэн үгс хэтэрхий сэтгэл өвтгөм байсан. Гэсэн ч би хоёр жилийн өмнөх шигээ бууж өгөхийг хүссэнгүй. Учир нь энэ дотор давчдуулам мэдрэмж өдий хүртэл байна гэдэг би түүнд хайртай гэсэн үг тийм биз дээ?

Дахин чамаар хайрлуулахын төлөө би хичнээн их шаналсан ч хамаагүй.

Учир нь чи намайг хайрлаад эхэлчихвэл энэ шарх хичнээн гүн байсан ч эдгэх болохоор...

🌊

Тэр үзэсгэлэнтэй инээмсэглээд надруу харахад би тэрхэн мөчид ертөнцөөс тасарчихав.

Харин дараа нь би түүнд

нэг алхмаар

хоёр алхмаар

гурван алхмаар

дөрвөн алхмаар

таван алхмаар алхаад дөхөж очив.

Тэгээд би инээмсэглэлээ.


Tae's smile dangerous.

LUCIFER 2Where stories live. Discover now