TOU

1.1K 135 1
                                    

Сана эгч уурсан ярихад л орноосоо босч ажилдаа явахаар зэхэв. Үнэндээ миний энд ирсэн шалтгаан нь Сана эгч кафе нээгээд тэр нь амжилт олсонд хоёр дахь салбараа энд нээж түүнийг нь би хариуцан ажиллуулах болсон юм. Гэтэл би энд ирснээсээ хойш нэг ч удаа кафегаа нээж ажиллуулаагүйд тэр бухимдсан биз.

🌊

Хаалганы хонх жингэнэн би дулаахнаар мишээхэд орж ирсэн хүнийг хараад тэр мишээлт минь юу ч үгүй болчихов. Харин тэр хэсэг надруу харснаа нааш дөхөж ирээд нөгөө л нэг зүрх өвтгөм инээмсэглэлээрээ инээгээд каффучино захиалав.

Шинэхэн нээгдсэн болохоор ч тэр үү хүн бараг л байхгүй Люстай нийлээд ердөө гуравхан хүн л байсан юм.

🌊

Би аль болох өөрийгөө завгүй байлгаж сатааруулах бол Люс ганцаар том танхимд гурав дахь аяга каффучиногоо захиалав. Би түүний захиалгыг өгөлгүйгээр хөөж явуулаад кафегаа хаамаар байсан ч одоо дөнгөж өдрийн хоёр цаг болж байх бөгөөд тэр үйлчлүүлэгчийн хувиар ирж надад огтхон ч төвөг удаагүй байхад түүнийг хөөж кафегаа эрт хаах нь манай кафен цаашдын ирээдүйд л муу тул түүнтэй хоёулахнаа бүтэн гурван цагийг тэвчиж өнгөрөөсөн минь энэ.

🌊

Яг тогтсон цагтаа хаалганы хонх жингэнэн тэр орж ирэв. Би түүнийг гэж мэдэх тул түүнрүү харсан ч үгүй үргэлжлүүлэн ажлаа хийхэд тэр урд минь ирж зогсчихоод юу ч дуугарахгүй, захиалгаа өгөхгүй байсанд би бага зэрэг гайхан дээш харахад тэр инээмсэглээд урд минь нэг цаас тавьчихав. Би түүнрүү асуулт эрсэн харцаар нэг харчхаад доош цаас руу харцаа буулгавал "Ажилд орох хүсэлт" гэсэн түүний цэгцтэй бичиг зурайн харагдах аж.

"Би ажилд орох хүсэлтэй байна л даа. Та миний өргөдөлийг нэг уншаад үзнэ биз дээ хадагтай Лулу?"

Харамсалтай байна ноён Люсифер. Бид аль хэдийн шинэ ажилчин авчихсан гэж түүнд хэлэхтэй зэрэгцэн цаад талын өрөөнөөс Жэкоб амандаа ямар нэг зүйл бувтнасаар гарч ирэх аж.

LUCIFER 2Where stories live. Discover now