T

1.1K 131 2
                                    

Сэтгэл

Догдлуулам

Зүйлс... гэж түүний амьсгал, үнэр, харц, хүрэлт гээд түүнд хамааралтай бүхнийг хэлнэ.

🌊

Түүнд тийм үгс хэлэхдээ өөрийнхөө хэрхэн шархалж байсныг санан түүнийг ч бас өвдөж байгаа байх хэмээн бодоод уучлалт эрж чангаар тэвэрмээр санагдсан. Гэхдээ ам минь надад захирагдахгүйгээр аль хоёр жилийн өмнө шархлахдаа хэлэх ёстой байсан үгсийг минь урсгаж байв. Тэгээд л... би түүнийг орхисон. Харин тэр шархалсан зүрхтэй үлдсэн юм.

Шархалсан?

Ер нь би яагаад түүнийг шархалсан гэж бодоод байгаа юм бол? Надад огтхон ч хайргүй байсан байтал шархлах боломжтой гэж үү? Ашиглах гэж ирээд тэр нь бүтээгүй болохоор урам хугарсан гэх нь зөв биз дээ?

Гэхдээ тэр огтхон ч урам хугарсан нэгэн шиг харагдаагүй.

Огторгуйг өөртөө агуулдаг гүн хар нүд нь гунигаар дүүрч яг л хуучны гүн шарх нь сэдэрсэн мэт...

Ингээд харахад би дахиад л түүнийг өрөвдөж өөрөөсөө өмөөрөөд эхэлсэн байв.

Одоо ч хог новшийг хайрлаж байгаадаа итгэхгүй нь...

Цэцэг хогийн ургамлыг хайрласаар хажуудаа байлгавал эцэст нь өөрөө мөхөх биш үү?

Гэхдээ би үүнд бэлэн байна.

LUCIFER 2Where stories live. Discover now