TOUC

1K 125 2
                                    

Гайхалтай

Өнөөдөр чинь ямар гээчийн гайхалтай өдөр нь вэ?

Өглөө кафегаа нээгээд удаагүй байтал Жэкоб орж ирээд нөгөө л нэг аймшигтай инээмсэглэлээрээ инээмсэглэн надаас ажилд орохыг хүссэн. Тэгээд би аргагүйн эрхэнд түүнийг авсны дараа хоёр дахь удаагаа балмагдсан юм. Учир нь Люс над дээр ирээд ажилд орохыг асуусны дараах аймшигтай зүйл нь тэр шууд л Жэкоб дээр явж очоод заамдсан хэрэг юм.

Тэгэхээр эдгээр залуус надаас яг ямар хараал идсэн зүйлээ хүсээд миний эргэн тойронд байгаад байгаа юм бэ???

🌊

"Чи найз залуугүй биз дээ?" Люсийг хөөж явуулсны дараа Жэкоб надаас ингэж асуув.

"Энэ чамд хамаагүй байх гэж бодож байна Жонгүг"

"Миний нэрийг яаж мэдсэн юм?" Тэрээр хөмсгөө зангидах аж.

"Тэгвэл Люс та хоёр яг юун талаар ярилцсан юм? Надаар яах гээд байгаа юм?"

"Миний нэрийг яаж мэдсэн чинь надад нээх хамаагүй ээ. Тийм болохоор бид хоёрын асуудал ч бас чамд хамаагүй байх!" Тэр нөгөө л нэг новшийн залуугынхаа бардам занг гаргах нь тэр.

UGH! Би ийм хүнээс ямар хариулт авна гэж бодсон юм бол доо?

🌊

Тэр надруу дөхөхөд би түүнээс холдох гэж оролдов. Харин түүний дараагийн хийсэн үйлдэл нь намайг амьсгалаа түгжиж сандархад хүргэсэн юм. Учир нь Жэкоб намайг өөр лүү гээ татан шахаж зогсоод уруул руу минь шунаглан харж байсан юм. Тэр уруул руу минь сантметр сантметрээр дөхөн аймшигтай зүйл хийхээс өмнө Хусогын дуу хадан орж ирэн биднийг салгасан нь сайн хэрэг.

Гэхдээ энэ бодол минь Хусогтой хамт зогсох залуусыг хараад дорхноо л замхрав. Учир нь намайг саяхан идэх гэж байсан Жэкоб руу аймшигтай харцаар харах Люсаас болоод л тэр.

🌊

Би яг одоо үнэхээр энд ямар новш нь болоод байгааг ойлгох юм алга. Залуусын зарим нь үнэхээр гайхалтай жентэлмен бол зарим нь яг л хог новш шиг байх юм. Бас яагаад энэ залуус зодолдсоны дараа би тэдний сэтэрч шалбарсан газар нь тос түрхэж өгөх ёстой гэж?

Ер нь яагаад би энд байгаа юм?

What are you doing Lulu?

LUCIFER 2Where stories live. Discover now