Step by step

1K 120 4
                                    

Нэг алхам...

Хоёр алхам..

Гурван алхам.

Тэр надад тулж ирэв. Тэгээд энэ инээмсэглэл л байвал там руу ч дагаад орж чадахаар тийм л хүчтэй ховсын инээмсэглэлээрээ намайг ховсдов.

Түүнд яах гэж боломж ѳгч ѳѳртѳѳ ойртуулснаа ойлгох юм алга. Гэхдээ тэр миний эргэн тойронд байхад, надад хүрэхэд нь би ѳѳрт үүсэх тааламжтай мэдрэмжээ яагаад ч дарж чадахгүйгээ ойлгосон юм.

---

"Тэгэхээр би чамд илүү сонирхолтой санаа хэлье. Чи болон бид тохиролцоно. Энэ маш энгийн. Чи түүнийг ѳѳрийн болгох эсвэл ѳѳртѳѳ авах арга хэмжээ ав. Гэхдээ Лулу хэзээ ч чамруу явахгүй."

- Хэрвээ тэр үнэхээр минийх болчихвол яах юм?

"Тийм зүйл болохгүй"

- Тэгвэл батлалдаа

" Түүнд хэт ойртох хэрэггүй шүү Жэкоб! Тэр маш эмзэг."

- Тийм л эмзэг юм бол яагаад надаар тоглуулахыг хүсээд байгаа юм? Надаар дамжиж түүнд ойртохыг хүсээ юу?

" Хязгаарыг давбал зүгээр байхгүй шүү!"

- Харин л дээ. Түүний дур булаам тѳрх, хамгийн гол нь түүнд нь тѳгс тохирсон цайвар нүд... хэтэрхий халуухан биш гэж үү? Ямар эрэгтэй түүний ѳмнѳ зүгээр л зогсоод байж чадна гэж?

"Новш минь!"

- Яахав үзье л дээ. Тэр хэнд нь боломж олгохыг?

Жэкоб ёжтой инээсээр ийн хэлээд цааш алхав. Харин би амандаа хараал урсгасаар үлдэв. Гэхдээ энэ тийм ч том асуудал биш. Учир нь Хусог хэлэхдээ энэ жаал ч бас эмзэг гэсэн. Эцэст нь бяцханаа минь л надад ирэх нь...

---

"Би чамд анхааруулсан!"

- Мэдээж би хэлсэндээ хүрнэ.

"Сүүлд хийсэн үйлдлийг чинь харахад үгүй л юм шиг байна."

- Түүний хажууд байхад би мэдээж ѳѳрийгѳѳ барьж дийлэхгүй. Тийм учраас явах гэж байна.

"Тэгсэн чинь дээр байх"

- Бяцхан охиноо хайрлахгүй бол би аваад явчихна шүү.

"Тийм зүйл болохгүй"

-Харж л байя.

Жэкоб цааш эргэхэд би ѳѳрийн бяцханаа руу гаа гүйв. Саяны залуугаас хичнээн их айсан болоод ѳѳдѳѳс нь тэгэж хашгардаг байна аа?

"Битгий надад хүр! Битгий надад ойрт!" гээд л. Ѳхѳѳрдѳм гэдэг нь.

Нэг алхам...

Хоёр алхам..

Гурван алхмаар би түүнд тулж очив. Тэгээд инээмсэглэсэн..тэр ч бас.

Үнэн хэрэгтээ Жэкоб тохиролцоондоо хүрээд явах гэж байтал Луна ирээд мѳргѳчихсѳн

Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou télécharger une autre image.

Үнэн хэрэгтээ Жэкоб тохиролцоондоо хүрээд явах гэж байтал Луна ирээд мѳргѳчихсѳн.

Тэгэхээр Жэкобыг яг юу гэж бодох нь та нарын л дур...

LUCIFER 2Où les histoires vivent. Découvrez maintenant