22.

986 107 1
                                    

Кафегаа эрт хаагаад түүнийг даган алхахдаа юу бодож байснаа ч мэдэх юм алга.

Ямар ч байсан бид болзсон тэгээд тэр надаас ѳѳрийг нь дахин Тэе гэж дуудахыг хүссэн бас...

Бас би дурлачихсан. Урьд урьднийхаасаа ч илүү гүн гүнзгийгээр эргэлт буцалтгүйгээр хичнээн их ѳвдѳж шаналж байсан ч тоохгүйгээр хайрлах тийм л хүчтэйгээр би түүнд дурласан.

🌊

Хоёрхон жилийн ѳмнѳ би ѳѳрийгѳѳ энэ хорвоогийн хамгийн азгүй бүсгүй гэж боддог байлаа. Хайртай залуугаа харамсалтайгаар алдсан Жулиатта мѳн ѳѳрийнх нь нүдэн дээр үхэхийг харсан Рѳүсээс илүү азгүй хувь тавилантай гэж боддог байлаа. Ядаж л тэд хайрлагдаж чадсан болохоор... ганц ч удаа болов чин сэтгэлээсээ жинхэнэ хайраар хайрлагдсан болохоор би тэднийг надаас илүү азтайд тооцдог.

Харин одоо... би энэ хорвоогийн хамгийн жаргалтай нэгэн болсон мэт. Сая доллорийн чек олсноос, дэлхийн хамгийн баян залуутай сууснаас, гэр бүл минь элэг бүтэн байхаас илүүтэй жаргалтай байна. Учир нь би хайрлагдсан болохоор... бас тэр нэгэн минь миний хажууд байгаа болохоор.

🌊

Хуучирч хѳгзѳрсѳн эргийн боомт минь хэдийн танил дотно болж үнэр нь хүртэл  далайн түрлэгтэй нийлэн нэг л дотно үнэртхэд гүнзгий амьсгаа авчихаад сэтгэл дүүрэн инээмсэглэн зогсоход ард минь хѳлийн чимээ сонстов. Тогтуун тайван энэ алхааг би хэнээс ч илүү мэднэ.

Нуруу цэх мѳр тэнэгэр алхах энэ залууг нэгэн цагт би үзэн яддаг байсан ч одоо ѳѳрѳѳсѳѳ ч илүү хайрлах болж.

"Тэе" би инээмсэглэн хэлэв.

"Хамгийн үзэсгэлэнтэй нь" тэр намайг ѳѳртѳѳ наан тэврээд чихэнд минь шивнэв.

"Дахиад мэдэрмээр байна...

чамайг."

LUCIFER 2Where stories live. Discover now