18.

1K 109 3
                                    

Бийрийн хѳдѳлгѳѳн бүрийг тѳсѳѳлѳн зургыг дотроо амилуулахаар хичээж байхад Тэхён ард хоолойгоо засах нь дуулдав. Би түүнрүү эргэж хараад инээмсэглэхэд тэр гүн хар нүдээрээ тийм гэхийн аргагүй гайхалтайгаар ширтээд гарнаас минь хѳтлѳв.

🌊

Би түүнд надад ойртох боломж олгосноос хойш Люс эрчимтэйгээр харилцаагаа сэргээхийг оролдож эхэлсэн. Тэр алхам алхмаар урагшилж байгаа ч би дотроо айдастай хэвээр л...

Тэр ѳдрѳѳс хойш Люс үргэлж намайг гэрээс минь авч хүргэж ѳгдѳг болсон. Ерѳнхийдѳѳ бол хоногийн 13 цагт нь надтай зууралдаж байгаа гэхэд болно. Тэр надтай уулзах болгондоо халамжтай залуу шиг аашлана. Гэнэт л нэг ѳдѳр тэр надад уран зураг сонирхдогоо хэлэн удахгүй нээлтээ хийх Ван Гог-ийн үзэсгэлэнг хамт үзэхийг санал болгосон юм. Тэр үед би бидний харилцаа илүү гэгээлгээр, илүү эмх цэгцтэй орон зайд жинхнээсээ сэргэж байгаад баярлах ёстой байсан ч дотор минь байх битүүхэн гуниг энэ мэдрэмжийг минь дарчихсан юм. Хоёр жилийн ѳмнѳх би огтхон ч Тэхён гэх хүний талаар мэддэггүй байж...

🌊

Түүнийг гараас минь хѳтлѳхѳд юу ч хэлэлгүйгээр, ямар ч илүү хѳдѳлгѳѳн хийлгүйгээр түүнийг даган алхсан юм. Учир нь одоо л Тэхён гэх хүний жинхэнэ тѳрхийг бага багаар харж эхэлсэн болохоор.

Бид нэг танхимаас гаран нѳгѳѳ танхим руу ороход дахиад л хурц тод ѳнгийг ѳѳртѳѳ уусгасан зургууд харагдана. Тэхён гараас минь хѳтѳлсѳн хэвээр алхахдаа хана дагуух зургийг алгасан явсаар танхимийн голд харагдах цэнхэр цэцэгс дээр авчрав.

"Юу харагдаж байна?"

LUCIFER 2Onde histórias criam vida. Descubra agora