TOUCH ME

1K 112 2
                                    

Нэг л мэдэхэд би Тэхёны энгэрт шигдэн чангаар уйлж байв.

🌊

Түүний тэвэрт эхэр татан уйлах ч энэ үнэхээр танил, дулаахан бас тухтай байсанд би жаргалтай байсан юм. Үнэндээ зүгээр л түүний гэсэн бүхнийг маш их санасан болохоор саяны явдлаас олж авсан айдсаа ашиглаж буй минь энэ.

Нилээд хугацааны дараа би түүнээс холдоход тэрээр санаа зовсон төрхөөр надруу хараад хоёр хацарнаас минь барин миний өндөрт тааруулан доош бөгтийгөөд нүдрүү минь эгцлэн ширтэв. Тэгээд тэр гэнэт л хоёр жилийн өмнөх надад хайртай залуун дүрээ гаргаад миний хамар, дух, хацар дээр үнсэв. Гэхдээ тэр уруулд минь хүрч зүрхэлсэнгүй.

Уг нь дахин мэдэрмээр байсан юмсан.

Тэр яаж амтагддагыг...

🌊

Кафен хаалганы хонх дуугархад би түүнийг гэж мэдсэн ч үл тоов.

Тэр өдөр Тэхён гэнэт л ухаан орсон мэт уруулнаас минь харцаа салгаад намайг гэрт минь хүргэж өгчихөөд яваад өгсөн. Миний урам хугараагүй гэвэл худал хэлсэн болох биз.

Үнэндээ би түүнийг надад хүрээсэй гэж хүсч байсан юм.

Гэхдээ тэр яваад өгсөн...

Харин Жэкобын хувьд гэвэл тэр мэдээж ажлаасаа халагдсан. Би түүнд үүнийг хэлээгүй байсан ч энэ ойлгомжтой зүйл шүү дээ.

Түүнийг хараад төрсөн анхны сэтгэгдэл минь НОВШИЙН АМЬТАН гэдгийг хэлж байсан ч хальтхан гаргах хүүхэд шиг занд нь бас өдөр бүр дур булаам байдаг гадаад төрхөнд нь хууртчихсан юм.

Тэнэг байгаа биз.

🌊

Ширээ тогших дуунаар дээш өндийн харахад Тэхён удаан хүлээгээд залхсан янзтай надруу харж байв. Түүнийг харах болгонд хоолойнд минь нэг асуулт тулж ирээд буцчих юм.

Тэр орой яах гэж манай кафед ирсэн юм?

Бас Жэкобд яг юу хэлсэн юм бэ?

Үнэндээ тэр орой Тэхён түүнийг хэд хэдэн удаа хүчтэй цохиход Жэкоб юу ч болоогүй юм шиг инээмсэглэж байсан. Үүнийг харсан Тэхён илүү их уурласан харагдсан ч түүний чихэнд нэг зүйл шивнээд л явуулчихсан.

🌊

Тэр асуултыг асуувал би түүний хэрэгт хэт хошуу дүрчихсэн хэрэг болох юм болов уу?

Үгүй ээ ер нь яагаад асууж болохгүй гэж? Гэхдээ бодосноос минь өөр хариулт өгвөл...

Тэгвэл би хий хоосон найдлагаасаа болоод дахиад л шархлана шүү дээ.

Шөнөөр бодол болон алхахдаа урд байгаа зүйлээ харалгүй мөргөчихөв. Мөргөсөн зүйлээ харахаар дээш өлийхөд энэ Жэкоб байсан юм. Түүнийг харсан даруйд л хөлс асгарч, сандран яаж зугтах талаараа бодон зогсоход бэлхүүсээр минь том шөрмөслөг гар орж ирэн өөртөө наах аж. Би тэр гарын аясанд хойш болоход энэ нэг л танил хүний цээж байх ба салхиний исгэрээ түүний үнэрийг нааш туухад л хэн болохыг нь мэдэв. Тэгээд би түүний чихэнд захирангуй өнгөөр шивнэв.

"Надад хүр!

Өөрийнхөө эмэгтэй мэт..."


So Jecob?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

So Jecob?

WHAT ARE YOU DOING?

Энэ доор нэг хүн комм бичсэний үр дүнд та хэд new part авч байгаа шүү😅 Тэр хүнд баярлалаа гэж хэл😂😂

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Энэ доор нэг хүн комм бичсэний үр дүнд та хэд new part авч байгаа шүү😅 Тэр хүнд баярлалаа гэж хэл😂😂

LUCIFER 2Where stories live. Discover now