20.

1K 109 1
                                    

But, i still want you~

Түрүүнээс хойш үгийг нь сонсоод гунигт автчихсан байхад Тэхён радиогоор явж буй энэ дууг даган ийн аялсан юм.

Хэтэрхий гунигтай юм.

Намайг ийн бодон суухад Тэхён мэдсэн мэт гунигтай байгаа биз? Гэхдээ миний дуртай дуу гээд санаа алдах нь тэр.

- Чи ер нь яг ямар сонирхолтой хүн юм?

"Янз янзын л...

Чиний намайг сонирхдог гэж тѳсѳѳлѳѳчгүй зүйлсийг" гэж хэлээд тэр замаасаа харцаа салган надруу ширтэв.

-Уг нь чамайг муу залуус шиг чанга нүргэлсэн хѳгжим, ганган хар мотоцикл, луу эсвэл могойн шивээс сонирхдог гэж боддог байсан юм.

Гэтэл уран зураг? би ѳѳрийгѳѳ шоолон хѳнгѳхѳн инээв. Харин Тэхён үнэхээр үү? гэсэн харцаар надруу харна.

-Үүнээс цааш миний мэдэхгүй чиний зүйлс хязгаарлагдана гэж найдья гээд би хѳнгѳхѳн гуниг тодруулсаар инээмсэглэн хэлэхэд Тэхён нэг гараараа гарнаас минь атган инээмсэглээд " Хоёулаа хичээе" гэх нь тэр.

Би ч хариу инээмсэглээд "Тэгье" гэж хэлсэн ч дотроо дахиад л гуниглах гээд байв. Үнэхээр юу ч мэддэггүй байж ээ?

Гэхдээ зүгээр дээ. Тэр хамтдаа хичээе гэсэн шүү дээ. Дахиад эхнээс нь бүгдийг жинхнээсээ эхлэхийг хүсэж байна.

Түүнийг илүү их мэдэхийг хүсэж байна...

🌊

"Ѳнѳѳдѳр кафегаа эрт хаачихаж болохгүй юу?" гээд тэр ѳѳдѳѳс минь гуйсан харцаар ширтэхэд "Чи зүгээр зогсохын оронд тусалвал яахав бодож үзэж болох л юм" гэхэд Тэхён хурдан гэгч нь том том алхалсаар текний ард ирэн надаас юунд туслах хэрэгтэй талаар асууна.

Инээдтэй юм.

Ван Гог-ын үзэсгэлэнг үзэснээс хойш бидэнд нэлээд их дэвшилт гарсан гэж хэлж болно. Үнэндээ би бүх асуултынхаа хариуг түүнээс аль хоёр жилийн ѳмнѳ авсан ч түүний тэр орой машинаа зогсоон гарыг минь зѳѳлхѳн илсээр хэлсэн үгс нь гунигт автуулсан юм.

Учир нь би ч бас түүнтэй адил зүйл мэдэрсэн болохоор...

"Энэ дуу сүүлийн хоёр жилд миний сонсох дуртай дуунуудын нэг болчихсон юм.

Бид хэдийн салж ѳѳр ѳѳрсдийн замаар явчихсан байх үед ч би чамайг хүссээр л байсан.

Би  үнэхээр хүссэн... Чиний инээмсэглэлийг, надруу харах харцыг, надад хүрэх хүрэлтийг, чиний гэсэн бүхнийг.

Би үнэхээр чамайг санасан Луна. Яг л бага байх үеийн элэг бүтэн аз жаргалтай гэр бүлээ санадаг шигээ. Магадгүй тэрнээс ч илүү.

Би чамайг маш их санасан" гээд гарыг минь илэхээ больж намайг чангаар энгэртээ наан тэвэрсэн юм.

Би ч бас түүнтэй адилхан зүйл мэдэрсэн. Бүхэл бүтэн хоёр жилийн турш.

Гэхдээ...

Үнэндээ бид бидний ѳѳр ѳѳрсдийн зам гэсэн нэг уулзварын хоёр салаа замаар явж байсан юм билээ.

Харин одоо тэр уулзвартаа ирчихсэн.

Дахин тэр уулзварыг салахгүй гэж найдаж байна. Салсан ч хамтдаа нэг замаар явах болно.





LUCIFER 2Where stories live. Discover now