19.

1.1K 130 4
                                    

"Юу харагдаж байна?"

- Зүгээр л байдаг цэцэгс...

Гэхдээ яагаад ийм содон харагдаад байгаа юм?

Магадгүй түүний цэнхэр дэвсгэр ѳнгѳнѳѳс болсон юм болов уу?

Их хурц, тод шийдэлтэй зураач юм.

"Тэгвэл юу мэдрэгдэж байна?" гэж тэр надаас дахин лавлав.

-Дарамт.

Би уран зургийг тийм сайн мэдэхгүй ч түүний зурах арга барил бас ѳнгѳний сонголтыг нь харахаар их дарамт мэдрэгдэх юм. Яг л намайг авраач энд нэг зүйл болохгүй байна гэж байгаа мэт...

Харин чи Люс? гэхэд тэрээр доош харан гунигтай гэгч инээмсэглэв. Зүрх эмтрэм юм. Түүний энэ инээмсэглэл.

"Чи....

Энэ зургийг харах болгонд чи нүдэнд минь үзэгдэж, мэдрэмж минь бүхэлдээ чамайг үгүйлдэг их гунигтайгаар...

Хавар болоод дѳнгѳж дэлбээлэх гэж буй үзэсгэлэнтэй бяцхан цэцэгсийг тэр хурц тод ѳнгѳнүүд юу ч үгүй сийчээд хаячихсан уу л гэлтэй. Чиний бүхэн яг л үүнтэй адил санагддаг. Үнэхээр үзэсгэлэнтэй чамайг би баллаж орхисон. Амьдрах итгэл найдвар, хүсэл зориг, гоо үзэсгэлэнг чинь би бүгдийг юу ч биш мэт дарчихсан. Яг л тэр арын дэвсгэр ѳнгѳ шиг.

Мэдрэмж минь чамайг үгүйлж дахин харахыг, хүрэхийг хүсч байсан ч энэ зургийг харах болгонд юу ч үгүй замхардаг. Дахиад л юу ч үгүй үнс нурам болгохоос айдаг..."

- Би чамтай санал нийлэхгүй байна, Люс.

Хэрвээ эдгээр ѳнгѳнүүд байгаагүй бол энэ зураг тийм ч алдартай биш, энэ цэцэг тийм ч үзэсгэлэнтэй харагдахгүй байсан.

"Энэ бүдгэрч цайрвал түүний оршин байх утга учир алдагдана гэж үү? "

- Тэгвэл түүний үнэ цэнэ нь хаанаа орших юм? Чи хэл л дээ?

"Цэцэгсийн зѳѳлхѳн дэлбээнд
Цагаан цайвар ѳнгѳнд
Туяхан нарийн мѳчрүүдэд нь гээд түүний оршин буй нь л үнэ цэнэтэй. Ѳѳр юу ч биш. Арын ѳнгѳ түүнийг гундаахаас ѳѳрцгүй. "

- Чи тэгэж боддог бол гээд би бидний хѳтлѳлцсѳн гар луу харав. Гунигтай юм.

"Луна" тэр миний нэрийг дуудахад би түүнрүү гунигтайгаар ширтэв. Дахиад л орхиод явах нь ээ?

"Гэхдээ тэд салж чадахгүй.

Зураач тэднийг анхнаас нь л хамт зурсан. Бие биенийхээ талаар илүү нухацтайгаар хүлээж авдаг болгохын тулд.

Цэцэгсийн мод энэ тод цэнхэр дэвсгэр ѳнгѳтэй ч, ѳнгѳгүй ч оршин байх л болно.

Харин... арын дэвсгэр ѳнгѳ цэцэгсийн модны ард биш л бол хов хоосон. Оршин байх хэрэг гарахгүй.

Магадгүй зураач түүний хоосон зайг нѳхөхийн тулд цэцэгсийн модны ард ашигласан биз. Тэр ашигласан ѳнгѳ нь цэнхэр ѳнгѳ байгаа нь... Яг л би чамтай учирсандаа баярладаг шиг гайхалтай аз завшаан."

Тэр надруу харан мишээв. Би ч мѳн адил. Гэхдээ би дотроо үүнээс илүү нэг зүйлийг бодож байсан юм.

Хэрвээ дэвсгэр ѳнгѳгүй бол энэ зураг ямар ѳрѳвдѳлтэй харагдах талаар... Гэхдээ одоо тэд хамт байна. Яг л зураачийн зурснаар, бидний хүссэнээр...


LUCIFER 2Où les histoires vivent. Découvrez maintenant