21.

1K 130 1
                                    

Гүнзгий амьсгаа аваад уртаар санаа алдав. Энэ үнэр л намайг бүрэн бүтэн болгож буй мэт...

Түүний хоолой дуулдахаа больж бие нь хѳдлѳж эхлэхэд би түүний мѳрѳн дээрээс толгойгоо авалгүйгээр дээш ѳлийн харав. Намайг дээш харахад тэр номоо ѳвѳр дээрээ тавьчихсан байх бѳгѳѳд надруу санаа зовсон харцаар харна.

Бид хэсэг чимээгүй ширтэлцсэний дараа Тэхён түрүүлж харцаа салган дээш хараад гүнзгий амьсгаа аван уртаар санаа алдав. Яг хэдэн минутийн ѳмнѳх над шиг.

"Би үнэхээр хүссэн Луна. Чамайг хажуудаа байлгахыг юу юунаас илүү хүссэн.

Тийм болохоор би чамайг явуулж чадалгүй дахин ирсэн.

Би чамайг дахиж орхиж явахгүй бас явуулахгүй. Зүгээр л миний хажууд үлдэж болохгүй юм уу? " тэрээр цѳхѳрсѳн харагдав.

"Бид ѳмнѳх шигээ... дахин анхных шигээ байж чадахгүйг чи мэдэж байгаа Тэхён.

Бид хичээж байгаа.

Гэхдээ би нэг л зүйлийг үүнээс илүү мэдэж байна.

Чамд хайртай гэдгээ" би түүнрүү харан хэлэв. Харин тэр үл ялиг инээмсэглээд уруул дээр минь шуналтай гэгч нь үнсэв. Түүнийг үнсэлтээ дуусгахад бид духаа нийлүүлэн инээмсэглэн сууна. Би түүний ѳвѳр дээр сууж харин тэр бэлхүүснээс минь барьжээ.

"Дахиад сонсмоор байна." тэрний уруул арьсийг минь шүргэн шивнэх аж. Би инээмсэглээд толгой сэгсэрхэд "Дахиад намайг Тэе гэж дуудахгүй юм уу? Би их дуртай юмсан" гээд намайг хоёр гараараа чанга ороон тэврэв. Тэгээд хацар дээр минь үнсэхэд би түүний хүзүүгээр гараа оруулан зѳрүүлж тэврээд Тэе хэмээн чихэнд нь шивнэв. Харин тэр цээжээ хүнхэлзүүлэн чанга чанга инээнэ. Тэгээд чихэнд минь шивнэв.

"Надад байгаад баярлалаа."

LUCIFER 2Where stories live. Discover now