4.

1.2K 123 16
                                    

Зун шиг халуун, өвөл шиг хүйтэн, хавар шиг олон ааштай биш болохоор нь би намрыг хамгаас хайртай улирлаа болгосон юм. Гэвч хэзээнээс ч юм надад хязгааргүй их баяр баясал авчирдаг байсан энэ улирал хэдийн намайг гуниглуулдаг болсон байлаа. Магадгүй гашуун дурсамжийн минь эхлэлийг тавьсан болохоор л тэр биз.

Бараг л нүцгэрсэн моддын сүүлчийн навчис салхиний исгэрээнд туугдан гунигт аялгуу үүсгэж, газраар хөглөрөх шарлаж хатсан модны навчис дээр гишгэлсээр хүнд тортой зүйлсээ дааж ядан явахдаа би ийн бодсон юм. Гэнэт л гарнаас минь тортой зүйлийг хэн нэгэн авахад харвал хэн нь үл мэдэгдэх ази залуу зогсох аж. Би гайхсаар том нүдлэн харахад тэрээр өөдөөс минь нарнаас ч хурц туяа гялбуулан инээмсэглээд Англиар "Сайн уу? Чамайг хэцүү харагдаад байхаар чинь туслах гэсэн юмаа. Би муу хүн биш ээ битгий ай!" Гээд хариу хүлээж байснаа гэнэт Солонгосоор "Өө чи? Чи Солонгос хүн юм уу? " гээд дахиад л инээмсэглэв. Би гайхсан ч өөдөөс нь хариу инээмсэглээд " Тиймээ, таньд баярлалаа" гэхэд тэрээр солонгос хүнтэй уулзаж байгаадаа баяртай байна хэмээгээд дахиад л инээмсэглэв.

Тэр гайхалтай инээмсэглэлтэй залуу Жэкобын ах байсанд гайхах юм алга. Өөх яг ч Жэкоб биш л дээ. Тэр залуу надад өөрийгөө Жэкоб хэмээн танилцуулсан ч жинхэнэ нэрийг нь Жонгүг гэдгийг түүний ах Хусог хэлсэн юм.

Гэр орноо төвхнүүлж, ачаа бараагаа цэгцлэх гэх мэт ойр зуурын зүйлсээ хийсээр байтал орой болж унтахдаа бэлдэн асаалттай гэрлүүдээ унтраан дээш гарах гэхэд өлгүүрт байх хэнийх нь ч мэдэгдэхгүй том бор хүрмийг хараад би дахиад л бодолд автчихав.

ДИНГ ДИНГ

ДИИИИИИИИИИИИИЙНГ

Хонх дуугарав.

Яг л тэр нэгэн хонх дарж байгаа мэт

Хоёр богино

Нэг урт....

LUCIFER 2Where stories live. Discover now