Тѳгсѳв.

1.5K 185 27
                                    

Миний мѳрѳѳддѳг амьдрал ердѳѳ л түүнтэй хамт байх.

Бидний хүүхдүүд бас бидний энгийн атлаа аз жаргалтай амьдралыг би юу юунаас илүү хүснэ.

Ямар ч буруу ойлголт, ямар ч ѳвдѳлт бас шаналалгүйгээр... ердѳѳ л бид байхад би түүнийг хайрлаж чадна.

Олон жил зугтааж амьдарсан амьдралдаа эргээд очиход аав ээж минь хэдийн миний ажиллах ажил нийгэмд эзлэх байр суурийг минь засчихсан байсан. Энэ нь надад хэзээд таалагддаггүй тул би ѳѳрийнхѳѳ замаар явахыг хэлээд эдгээрийг ѳѳрийн бага дүүдээ хүлээлгэж ѳгсѳн.

Би орон орноор аялж ѳѳрийгѳѳ тайтгаруулж явахдаа зарим үнэхээрийн үзэсгэлэнтэй газруудад ѳѳрийн гэсэн Hotel нээхийг хүссэн. Тэгээд тэндээ Лунатай хамт байгаагаар тѳсѳѳлдѳг байлаа.

Харин одоо бол миний энэ мѳрѳѳдлүүд хэдийн эхнээсээ биелж бид гайхамшигт Вержиниогийн үзэсгэлэнт далайн эргийг цонхоор харан зогсоно.

Хуучин эргийн боомтыг нураахад түүний үзэсгэлэнтэй нүдэнд хэдэн хоног гуниг хурсан гэж бодно. Тэгээд л түүнийг инээмсэглэхийг харахын тулд ѳѳрт байх бүхнээ золин эргийн боомтыг худалдаж аван бидний мѳрѳѳдлийг биелүүлэх гэж оролдсон юм. Эцэст нь бид хамтдаа байх болж бидний мѳрѳѳдлийг нэгтгэсэн гайхамшигт газартай болсон.

Нар далайн цаагуур алсран түүний туяа бүдэг бадаг харагдахад бид тэврэлтээ салган би одоо хийх гэж буй алхамдаа сандарна.

Тэрээр бодолд автан намайг анзаарах сѳхѳѳгүй байхад би түүнийг хѳтлѳн тагтан дээр гарч ирэв. Тэр гайхсан харцаар шалан дээр хѳглѳрѳх цэцэгсийн дэлбээг харна. Дараа нь би түүний урд ѳвдѳглѳн суугаад энэ үзэсгэлэнтэй эмэгтэйг ѳѳрийн болгохыг хүссэн хүслээ ардаасаа гаргаж ирэв.

Нарны улбар туяа түүний үзэсгэлэнтэй царайг улам л гэрэлтүүлэн харуулах агаад тэрээр ѳѳдѳѳс минь нулимстай нүдээр мишээн зогсоно. Тэгээд би энэ Тѳгс эмэгтэйг ѳѳрийн болохыг асуув.

Надтай гэрлээч, Луна.

Тэрээр толгой дохин гараа надад сунгав. Энэ хорвоогийн хамгийн азтай нэгэн би мэт санагдаж хязгааргүй их баярлан салганасан гараараа түүнд бѳгжийг нь зүүж ѳгѳв.

Далайн сэнгэнэсэн үнэр бидний энэ үдшийг улам үзэсгэлэнтэй болгож, хадан хясаа цохин цалгилж буй нь бидэнд баяр хүргэж алга таших чимээ мэт...

Би түүнд хайртай...

Халуухан нэгэн болохоор нь биш

Хѳѳрхѳн нэгэн болохоор нь биш

Ердѳѳ л тэр миний амьдрал гэдгийг ойлгосон болохоор л би түүнд хайртай.

Минийх болсон энэ эмэгтэйд би хязгааргүй их хайртай.

Энэ хоёр маань нийлчихсэн тэгээд бүр гэрлэчихсэн гэж бодохоор л бүр хѳѳрѳѳд байх юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Энэ хоёр маань нийлчихсэн тэгээд бүр гэрлэчихсэн гэж бодохоор л бүр хѳѳрѳѳд байх юм.

Энэ хүртэл надтай хамт байсан уншигчидадаа үнэхээр их баярлалаа.

Та нарын дэмжлэг надад маш их нѳлѳѳ үзүүлсэн шүү. Байнга санаа сэтгэгдлээ харамгүй хуваалцаж байсанд чинь маш их талархъя.

Хайртай шүү❤

LUCIFER 2Where stories live. Discover now