TOUCH M

1K 124 3
                                    

Кафегаа хаахаар шийдэн эргэтэл өдөржин үзэгдэж харагдаагүй Жэкоб гэнэт л хонх жингэнүүлсээр залуустай хамт ороод ирэв. Гэхдээ тэдэнд ямар нэгэн зүйл тохиолдсон нь нүүрэн дээрх шархнаас нь илт байв.

Харахад булчин шөрмөс болсон чанга эр шиг атлаа шарханд нь хүрж ч амжаагүй байхад уйлагнах нь инээд ч хүргэх шиг. Энэ залуус яаж яваад хэнтэй зодолдсон нь надад ямар ч хамаагүй атал ингээд шархыг нь цэвэрлээд суух нь үнэхээр цагын гарз ч гэлээ тэд ийм царайтай байхад татгалзаж чадахгүйгээс хойш тэдэнд тусалж буй минь энэ юм.

Би тэднийг хэрхэн зодолдсоноо ярихад нь ердөө л нүдээ эргэлдүүлж чадах байв. Яахав тэгээд эцэст нь би тэсэлгүй тэднийг хөөж гаргасан л даа.

Хэрвээ Тэхён энд байсан бол үнэхээр халуухан харагд... үгүй ээ боль!

Гэхдээ нөгөө талаараа Тэхён байгаагүйд нь баярлаж байв.

Байз! Би Тэхёныг гэмтээгүйд нь баярлаад байгаа юм уу?

Өрөвдөлтэй юм Луна...

🌊

Бодол болон зогсож байгаад арай гэж ухаан орон явахаар шийдээд хувцас солих өрөө рүү орон хувцсаа тайлж эхлэхэд ард минь хаалга хаагдах чимээ гарав.

Нэг л мэдэхэд Жэкоб намайг хананд шахан хязгаарыг давахад би түүнээс салахаар хамаг хүчээрээ хичээж байв.

🌊

Тэр намайг хүчиндэх гэж оролдсон...

Би эхэндээ түүнийг тэнэг тоглоомоо тоглож байна гэж бодсон ч энэ хязгаарыг даван намайг айлгаж эхлэхэд би хамаг хүчээ гарган түүнийг эсэргүүцсэн. Гэсэн ч эцэс сүүлд нь над шиг хүн яагаад ч дийлэхгүйгээ ойлгон түүнээс гуйж эхлэхэд намайг идэхээр дайрч буй Жэкобын цаана зогсох ууртай залууг олж хараад би дотроо баярлав.

"Тэе!" би түүнээс аврал эрэн хашгирав.

Гуйя, надад хүрээд намайг шархлуулсан хүн ганцхан чи л байхад хангалттай. Дахиж ийм зүйлийг мэдэрмээргүй байна.

Хайртай хүн минь надад хүрэхэд шархлах би тийм ч сайн танихгүй залуу хүрвэл... үхэх байх.

PLEASE, SAVE ME TONIGHT...

OMG ?

LUCIFER 2Where stories live. Discover now