28.

1K 117 11
                                    

Тэвэрт минь гялалзах бяцхан од.

Би түүнд хэзээ ч хүрч чадахгүй гэж бодсон ч одоо бол тэр миний тэвэрт минийх болон оршиж байна.

Тэр үзэсгэлэнтэй гялалзах одыг ѳѳрийгѳѳ тийм ч тод гэрэлтдэг биш хэмээн голоход нь түүнд ѳѳрийг нь хэчнээн хурц гэрэл цацруулан үзэсгэлэнтэйгээр гялбадгийг нь харуулмаар санагдсан. Гэсэн ч тэр ѳѳрийгѳѳ харж чадахгүй болохоор би түүнд ѳѳрийг нь ямар гайхалтай харагддаг талаар ярьж түүнд бага боловч мэдрүүлэхийг хүссэн юм. Миний харцыг булаасан тэр од хэчнээн үзэсгэлэнтэй талаар.

🌊

Тэр дур булаам нэгэн. Над руу харах харц дээр нь нэмэгдээд бяцхан инээмсэглэчихвэл би хаана оршин байгаагаа ч мартдаг тийм л нэгэн.

Тэр үзэсгэлэнтэй нэгэн. Түүнд байгаа бүхий л зүйлс нь тѳгс болохоор тэр үзэсгэлэнтэй нэгэн.

Тэр галзуурмаар нэгэн. Үнэрийг нь л үнэртчихвэл ѳѳрийгѳѳ хорих шаардлага гардаг тийм л нэгэн.

Тэр солиормоор нэгэн. Ѳѳрийрѳѳ барьж ядан байхад ганц л ирмэчихвэл би солиорчих тийм л нэгэн.

Эцэст нь...

Тэр бол миний бүх зүйл.

Анхилам үнэр
Асгарах үс
Урт хар сормуус
Улаахан уруул
Туяхан бие
Тунгалаг нүд...

Тэр бүгд минийх.

Энэ үзэсгэлэнтэй зүйлс бүгд минийх...

LUCIFER 2Where stories live. Discover now