TOUCH

1K 130 4
                                    

Ирэх бүрт минь үргэлж л нэгэн хэвээр угтдаг хүйтэн харанхуй өрөө. Энэ хоёр жилд миний үнэр нэвт шингэсэн гэдгийг мэдэх ч орноос чинь чиний үнэрийн өчүүхэн хэсгийг үнэртэх гэсэндээ нүүрээрээ улам шигдэн хэвтэх би хэтэрхий арчаагүй нэгэн мэт санагдана.

🌊

Энд ирсэн хэд хоногтоо нилээд хэдэн ази залуустай танилцаж нөхөрлөсөн. Тэд үнэхээр дажгүй залуус шүү. Яахав зарим талаараа өмнөх надтай адилхан залуус бий.

Яг л хоёр жилийн өмнөх над шиг омголон дэврүүн, бардам, хүнийг шархлуулахаас өөр зүйл мэдэхгүй. Хэдий зарим нь тийм байж болох ч хувь хүнийхээ хувьд их дажгүй тэгээд л тэдэнтэй нөхөрлөсөн юм.

🌊

Дахиад л түүний гэсэн бүхнийг санаад эхэлчихлээ. Яг одоо явж очоод чангаас чанга тэвэрмээр, булбарай уруулыг нь үнсмээр, зүгээр л хайрламаар санагдах юм.

Гэхдээ би чадахгүй...

Тэр надаас зугтчих болохоор...

🌊

Саяхан Хусогын дүү хэмээх залуутай танилцсан ч тэр надад огт таалагдсангүй. Учир нь тэр миний Лулу руу хэтэрхий шунаж хараад байсан юм. Гэтэл тэр юу ч анзаарахгүй инээмсэглэн бусадтай яриад л...

Лулу хэтэрхий гэнэн. Тийм болохоор л анх түүнийг ашиглаж байхад асуудал үүсээгүй. Харин одоо би түүнд санаа зовж байна. Тэр энэ Жонгүг гэх залууд хууртчих вий гэхээс.

🌊

Би энэ солиотой залууд түүнээс хол бай гэж хэлсэн ч тэр аль хэдийн надаас өрсөөд түүнтэй хамт байх боломжийг минь авчихаж. Би түүнд дахин анхааруулах шаардлага гарахад Лулу намайг тэндээс хөөчихсөн.

🌊

Тэр галзуу новш миний Лулуг үнсэх гэж байсандаа харамсах болно. Тэгээд бид залуусыг ч үл хайхран ноцолдож эхэлсэн. Харин дараа нь тэр шархтай нүүртэй над руу хараад инээсэн.

Галзуу новш

Би болон залуус гайхан харахад тэр газар цустай шүлсээ нулиман "Ах нар хэлэхдээ таныг их гайхалтай залуу бас нэг хүнийг үнэхээр удаан хайрлаж байгаа гэсэн. Таныг өмнө нь надаас ч илүү хөгийн новш байсныг мэдэх болохоор зүгээр л шалгаж үзсэн юм. Алдарт тоглогч хүртэл жинхнээсээ дурлаж болдог талаар. Гэхдээ энэ үнэхээр үнэн бололтой. Та үнэхээр тэр эмэгтэйг маш их хайрладаг бололтой. Би хэд хоног таныг ажигласан гэтэл өнөөдрийн цохилтууд чинь шууд л бариад өгчихлөө." Тэр инээсээр ийн хэлэхэд залуус түүнрүү яг л мэдрэл муутай юм уу? Гэх харцаар харах бол би дотроо аль хэдийн нэг зүйл бодоод инээмсэглэж байв.

Бид их сайн хамтрагч болох байх тийм үү?

LUCIFER 2Where stories live. Discover now