25.

1K 113 4
                                    

Цайвар цэнхэр ѳнгийн хѳшиг минь нарны туяаг тийм ч сайн халхлахгүй ѳрѳѳ тэр чигтээ бүдэг гэрэлтэй байсанд би сэрчхэв. Тэгээд түүний бэлхүүсээр минь ороосон гарыг аван босох гэхэд тэрээр урт гараараа дахин бэлхүүсээр минь ороогоод ѳѳр лүү гээ татан нүүрээ нуруунд минь шигтгэх аж.

"Битгий яв" хэмээн тэр нойрмог сѳѳнгѳ хоолойгоороо шивнэх шахам хэлэв.

Би түүний гар дээр гараа давхарлан тавиад "Тэе би явах гээгүй зүгээр л босч нүүр гараа угаах гэж байна. Тэглээч энэ миний гэр байхад би хаачна гэж?" гэхэд тэр тэврэлтээ улам чангалаад намайг хойш ѳѳр лүү гээ татан хэвтүүлэх гэж оролдохдоо "Тэгвэл жоохон л хэвтчих, хамтдаа босоцгооё. Намайг битгий орхи." гээд хүчээр намайг хэвтүүлчхэв.

Би түүний сэрэхийг хүлээхээр шийдэн хэвтэхэд тэрээр намайг дахиад л хѳл гараараа битүү ороон тэвэрч халуун илчээрээ тѳѳнѳж байв.

🌊

Далаар татдаг байсан үс минь хэдийн урт ургасныг сая үсээ дээш шуухдаа л анзаарав. Сойзон дээрээ оогоо түрхээд шүдээ угааж эхлэхэд ард байх залуу түрүүлж нүүр гараа угаачхаад хүзүү мѳрѳн дээр минь үнсээд зүгээр байсангүй. Ѳчигдѳрхѳн тавьсан тэмдгээ тодруулах гээд байгаа юм шиг оролдоод байхаар нь шүдээ хурдхан шиг угааж дуусаад түүн рүү эргэн муухай харав. Харин тэр юу ч болоогүй мэт гэмгүй инээмсэглээд уруул дээр минь үнсэхэд би ердѳѳ л нүдээ эргэлдүүлж чадах байв.

Тэр нүдэн дээр минь үнсэв. Дараа нь дахиад нѳгѳѳ нүдэн дээр минь үнсэв. Тэгээд бэлхүүснээс минь татан ѳѳртѳѳ наагаад уруулаараа арьсыг минь шүргэн шивнэв.

"Би чиний бүх зүйлд хайртай. Чи хамгаас онцгой нэгэн болохоор"

Яг юу нь тийм онцгой юм бэ дээ? хэмээн би түүнийг зѳрүүлэн тэврэхдээ асуув.

"Үс чинь намирсан зѳѳлхѳн
Үнэр чинь донтмоор
Хоолой чинь ховсодмоор
Чиний бүх л зүйл бусдаас онцгой. Тэр тусмаа нүд чинь хамгийн үзэсгэлэнтэй."

Түүнийг ярьж дууссаны дараа би түүнээс бага зэрэг хѳндийрѳн тэврэлтээ салгаж хойш зогсоход тэр огтхон ч надаас салах бодолгүй байгаа бололтой тэврэлтээ улам чангалан намайг ѳѳртѳѳ наачхав.

Харин би түүний намайг ѳѳртѳѳ наан нуруугаар минь тэвэрсэн гараар нь хуруугаа гүйлгэн "Тэгэхээр чи ердѳѳ л дажгүй биетэй ч нэг тийм сонин ѳвѳрмѳц ч гэх юм уу нүдтэй болохоор намайг хайрлаж байгаа байх нь ээ" гэхэд тэрээр санаа алдан "Аах! Чи яагаад заавал ингэдэг юм бэ?" хэмээн бухимдангуй ѳнгѳѳр хэлэв. Хариуд нь би ердѳѳ л мѳрѳѳ хавчив.

Тэр хэсэг хугацаанд намайг ширтэж байснаа уртаар санаа алдаад "Би чамд хайртай Лулу, үнэхээр их хайртай." хэмээн намайг энгэртээ наан шивнэв.


Peachys
Do you love me?

LUCIFER 2Where stories live. Discover now