8.

1K 130 7
                                    

Далаар татах хүрэн бор үсээ дээш шууж өөрийгөө гайхалтай инээмсэглэлээрээ чимсэн энэ бүсгүй хэтэрхий үзэсгэлэнтэй тул би харцаа ч салгаж чадсангүй.

Урьд урьдныхаасаа ч илүү үзэсгэлэнтэй болчихжээ.

Төгс юм...

Үдэшлэг дуусаагүй байхад тэр явахаар шийдэв. Магадгүй надаас болсон биз.

🌊

Харанхуй гудамжинд түүний алхаанд таруулан алхана. Тэр намайг гэж мэдсэн мэт эргэж харсангүй.

Лулу! Хэмээн түүнийг дуудахад тэр дороо зогсоод хөлдчихөв. Миний зүрх түгшин би салганаж байсан ч зоригтойгоор урагшлав.

Би түүнд дөхөж очиход тэр ямар ч сэтгэл хөдлөлгүй хүйтэн харцаар надруу ширтээд "Уучлаарай наад нэрээрээ дахиж битгий дуудаарай. Би наад нэрэнд чинь хамгаас дургүй учир" хэмээн зүрх өвтгөм үгс хэлэв.

Би түүнд хүрэхээр нэг алхам ойртоход тэр ухраагүй ч өөдөөс минь яг л "Хүрвэл энэ бүхэн бүр мөсөн дуусна" хэмээх аймшигтай харцаар харсан юм. Би түүнд хүрэхийг, тэр уруулийг дахин амтлахын тулд юу ч хийхэд бэлэн байсан ч ердөө гуравхан секунт эсвэл түүнээс бага хугацаагаар л үргэлжлэх байсан юм.

Эцэст нь тэр явах гэхэд би түүний гарнаас татан энхрий түүнийхээ чихэнд хүрж ядан шивнэсэн юм.

"Лулу. Чи миний хамгаас хайрт Лулу..."

Харин тэр зөрүүлэн чихэнд минь хэлэхдээ

"Люсифер! Наад хөгийн тоглоом чинь аль дээр үеэ өнгөрөөсөн. Одоо хэн ч дахин сонирхохгүй. Магадгүй сонирхох нэгэн нь би биш байх. Тэгэхээр өөр нэг хөгийн өлөгчингөө олж ав!"

LUCIFER 2Where stories live. Discover now