6.

1.1K 131 5
                                    

Цэлмэг тэнгэр, жиргэх шувууд. Өнөөдөр Вержиниод баярт үйл явдал тохиосон мэт л байна. Энд ирээд үргэлж гуниглах болсон би Вержиниогийн сайхныг хараад гэнэт л баяр хөөрөөр бялхаад ирэв. Хэдий үргэлж жижигхэн гэж голдог ч байгалийн үзэмж үнэхээр төгс газар юм шүү.

Сэтгэл санаа сайхан, цаг агаарч сайхан, гэр минь цэвэрхэн нь бүр сайхан. Тэгээд гэнэт л өдрийг илүү сайхан зугаатай өнгөрөхөөр шийдэн босч далаар минь татах бор шаргал үсээ дээш ороон боогоод хар өмдөн дээрээ өөрийн дуртай том малгайтай цамцаа углан гарав.

Хэдий гадаа дулаахан байсан ч энэ намар шүү дээ. Яаж ч хичээгээд зун шиг байж чадахгүй нь ойлгомжтой.

UGH! Дахиал л... дахиад л хэрэгтэй хэрэггүй зүйлс бодоод эхлэх нь тэр. Ер нь миний дуртай гээд байгаа бүхэн түүнээс болж үргэлж мөн чанараа алдан гандаад байх юм.

Түүнийг бодохгүйг хичээн явсаар аль хэдийн үд өнгөрч үүнийг даган би ч ядраад эхлэв. Уг нь хөгжилтэй зүйлс их хийсэн юмсан. Яагаад нэг л гунигтай санагдаад байна аа? Магадгүй ганцаараа байсан болохоор тэр юм болов уу? Бодолд дарагдан алхахдаа урьд минь хүн байгааг ч анзааралгүй мөргөж орхив. Бодол минь сарнин алга болж би дээш өлийн тэр хүнээс уучлал эрэх гэхэд харсан зүйлдээ цочирдоод таг гацчихав. Эрүү ам минь зуураад юу ч хэлж чадахгүй болохоор түүний өмнө тэнэг байдалд орохыг хүсээгүй тул явахыг хүссэн ч тэр харц намайг гацаачихав. Бид мөргөлдсөнөөс болоод ойрхон зогсох тул түүний үнэр надад орны давуун дээрхээс ч илүү хурц үнэртэн миний ухаан санаа тэр чигтээ мансуураад байв. Бид өөд өөдөөсөө харан хэсэг зогссоны эцэст би хойш ухран түүнээс холдоод хажуугаар нь зөрөв. Харин тэр намайг дагуулан биеэ эргүүлсэн ч ардаас минь харсаар хоцров.

Гэртээ ирээд зүрхэн дээрээ гараа тавин шалгаж үзэв. Урьдных шигээ биш ч хэвийн хэмжээнээсээ арай илүү хурдан цохилох зүрх минь.

Гэхдээ

Цохилох бүртээ өвдөж байна...

LUCIFER 2Where stories live. Discover now