-1-

3K 165 9
                                    

-"ЯААААА КИМ ЖИСҮ ЯГ ОДОО ОРНООСОО БОСОХГҮЙ БОЛ БИ ЧАМАЙГ АЛЧИХНА ШҮҮ!!!!!"

-"Ээжээ 5 минут 5хан минут л хэвтээд бослоо."гэж би нойрмоглон хэлэхэд ээж:

-"Сургууль чамайг тэгээ л хэзээ Жисү босохын болоо гээ л хүлээх үү айн?Зүгээр хэлж байгаа дээр хурдан бос!!!"

-"За бослоо доо бослоо ядаргаатай юм"гээд дуртай дургүй би угаалгын өрөө оров.

Ер нь төрснөөсөө хойш л бодлоо бүх ээж нар ийм ядаргаатай үглээ байдаг юм уу? Зөвхөн манай ээж л ийм юм болов уу? Байнга л үглэнэ үглээд л байна хэзээ ч дуусахгүй үглэлт.Бас болоогүй хэрүүлч гэж байгаа.Хичнээн миний төлөө үглэдэг байсан ч хэрүүлч зангаа л татах хэрэтэй.Аан бас маш зөрүүд.Ер нь манай ээжид аваад байх юм байна уу?

-"ЯААА ЖИСҮ ХУРДЛААЧЭЭ!!!НОЙЛД УНТЧИХДАГ ЮМ УУ ХААШАЙ ЮМ!!!"

-"Ээжээ цаг дөнгөж 7:30 болж байнаштээ.Яарахгүй байсан ч болноо"гээд би дүрэмт хувцсаа яаралгүй өмсөөд доошоо буулаа.

Хоолоо тайван идчихээд ээжид "баяртай" гэж хэлээд дугуйгаа унан сургуулийн зүг явлаа.

Мөн өөрийгөө бага зэрэг танилцуулах хэрэгтэй гэж бодож байна.Намайг Ким Жисү гэдэг гэхийг ээжээс аль эрт сонссон байх.18 настай ахлах сургуулийн төгсөх анги.Ааш зангийн хувьд гэвэл хөгжилтэй,нийтэч,жоохон эрэгтэйлэг.Бас маааш хөөрхөн.Заза тоглосон юм би тийм ч хөөрхөн биш солонгос эмэгтэйчүүд ямар байдаг яг л тийм царайтай хүн л дээ.

*•*•*•*•*•*      

Ээжийн үглэснээс болж гэрээсээ эрт гарсан учраас сургууль дээр маш цөөхөн хүүхэд ирсэн байлаа.Би ч нээх их ач холбогдол өгөлгүй гутлаа шкафандаа хийгээд анги луугаа ороод маш чангаар "ӨГЛӨӨНИЙ МЭНД ХҮҮХДҮҮДЭЭ" гэж хашхирахад бүгд л над руу инээмсэглэн харж хариу мэндлэв.Би ийм л хүн ангийнхаа хамгийн  хөгжилтэй мөн нийтэч нэгэн нь.

Гэхдээ хүмүүс намайг нийтэч хөгжилтэй гэж боддогт л учир байгаа.

Хүүхдүүд ч ар араасаа ирж нэг мэдэхэд л хичээл орох болсон байлаа.Эхний хичээл хоёр цаг уран зохиол байсан учраас аль болох ард суухыг эрмэлзэв.Яагаад гэвэл уран зохиол гэдэг бол миний хамгийн үзэн яддаг хичээлүүдийн маань нэг.Тиймээс ангиа нэг тойруулж харчхаад хамгийн ард ном уншин суух манай ангийн хамгийн чимээгүй ноомой эрэгтэй хүүхэд дээр очоод:

-"Тэхёнаа хоёулаа бариа сольчихъё тэх үү?"

-"Яахаараа би чамтай бариа солино гэж чадахгүй."гэж тэр хүйтэн хоолойгоор хэлээд буцаад л ном руугаа харан суучихлаа.

Тэр үнэхээр хачин мөн сонирхолтой нэгэн.Надаас тэс ондоо зан ааштай хүн учраас тэгж санагддаг байж магадгүй ч сүүлийн үед би түүнийг сонирхож эхлэж байгаагаа нуухгүй ээ.

Цаг харвасан сум шиг л хурдан өнгөрч хичээл дуусан бүх хүүхдүүд шуугилдаж эхлэнэ.Харин би сургуулиасаа гуйх шахам гараад эмнэлэгийн зүг явав.

Эмч:

-"Чамайг аль болох тайван хүнд хөдөлгөөн битгий хий гэж сануулсан биздээ."

-"Угийн үхэхээс хойш юу хийж амьдрахаа би өөрөө мэдье хатагтай."гэж инээмсэглэн хэлэхэд эмч :

-"Чи үхэх байсан ч одоо үхэхгүй тиймээс жоохон ч болов биедээ анхаарал тавь за юу ? Үгүй бол чи удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэж ч магадгүй шүү!!!

-"Шинжилгээний хариу тийм муу гарсан юм уу? " гэж би энэ удаа айн асуухад :

-"Өмнөхтэйгөө л ижилхэн,гэхдээ анхаарлаа сулруулж болохгүй гэдгээ мэднэ биз дээ ммм?

-"Мэднээ эмчээ."

Миний ч санаа амран арай ч өнөөдөр үхэхгүйгээ мэдээд эмчид талархсанаа илэрхийлээд эмнэлгээс гарлаа.
Эмнэлгээс гараад явж байхдаа цүнхнээсээ өдрийн тэмдэглэлээ хайн үзэхэд алга байв.Хаана үлдээчихдэг билээ гэж айж,сандрах хоёрын дунд байхад , хүлээх танхимд юм бичиж байгаад орхисон гэдгээ гэнэт санан эмнэлэгийн зүг гүйн буцаж орлоо.

Тэхёны талаас:

Олгой ныхоо оёдлыг авахуулах гэж эмнэлэгт ирээд хүлээх танхимд сууж байтал нүдэнд шал нь дээр хэвтэх дэвтэр сонирхлыг минь татан би ч тэр дэвтрийг бөхийж аваад нээж үзтэл "Үхэлтэй амьдрах" гэсэн гарчигтай өдрийн тэмдэглэл байлаа.Үргэлжлүүлэн уншиж байтал ард талаас :

-"Уучлаарай наадах чинь миний дэвтэр."гэж манай сургуулийн хамгийн алдартай охин над руу харан хэлэхэд би таг хөшиж орхив.

Тэр өвчтэй хэрэг үү?




















Хайрлаж өгөөрэй❤️❤️❤️

(Дууссан)BORN TO DIEWhere stories live. Discover now