-12-

1K 115 1
                                    

-Яах гэж тэр залууг цохиж байгаа юм?"

-Миний гутал дээр гишгэчихсэн юм"гэж хэнэггүй гэг чинь хэлээд, цагдаагийн газраас намайг түрэн гарах Тэхёныг хараад зүгээр л гүн санаа алдаад

-Хоёулаа цагаасаа хоцорчихлоо"

-"Дараа явчихаж болох учраас одоо зүгээр л эмнэлэг рүү буцацгаая"

-"Юу яриад байгаа юм?Дахиад тасалбар захиалчихвал л болоо биз дээ?"

-"Эмч сая над руу залгасан.Чиний шинжилгээний хариу гарчихсан гэж хэлсэн тиймээс буцацгаая "

-"Тэгэхээр...энэ бүхэн нөгөө л нэг аргаа ядсан тэнэг жүжгүүдийн чинь нэг байжээ.Чи...биш ээ ТА НАР надад зүгээр л хэлчхэж болох л байсан.ХААШАА Ч ЯВАЛГҮЙГЭЭР ТЭР ХАРААЛ ИДСЭН ЭМНЭЛЭГТЭЭ БАЙЖ БАЙ ГЭЭД!!!"гэж би ууртайгаар хэлэх гэж оролдсон ч уйлчихав.

Эцсийн эцэст өвчтэй төрсөн маань миний буруу болохоос биш эмч болон Тэхёны буруу биш гэдгийг хэнээс ч илүү мэдэж байсан ч өөрийн мэдэлгүй л хүмүүст уураа гаргачихаад байгаа өөрийгөө ч ойлгохоо байлаа.

Тэхён хэсэг уйлж буй над руу харж зогсож байгаад:

-"Ямар ч хэцүү үед инээмсэглэж чаддаг хүн хамгийн хүчтэй байдаг юм.Тиймээс инээмсэглэ хамгийн үзэсгэлэнтэйгээр,хамгийн жаргалтайгаар.Чамд уйлах зохихгүй байна"гэж тэр тоомжиргүйхэн хэлчхээд намайг түрэн шууд л машиндаа суулгачхав.

Харин би зүгээр л түүний хэлсэн үгийг бодон бодол болон суусан юм.



Гэхдээ ямар ч үед инээмсэглэж чаддаг хүн...байдаг гэж үү?


Энэ хүртэл амьдарсан бүх хугацаанд,чамтай цуг өнгөрүүлсэн хором мөч л жинхэнэ байсан юм шиг.

(Дууссан)BORN TO DIEWhere stories live. Discover now