-14-

1K 122 3
                                    

Намайг эмчийн өрөөнөөс гарч ирэхэд Тэхён намайг хүлээн сууж байв.Тэр ч намайг гарч ирэхийг хараад босч ирэн,тэргэнцрийг минь түрэн явангаа:

-"Тэгээд эмч юу гэж байна?"

-"Намайг зүгээр байна гэсэн.Гэхдээ...аялалд явах хэмжээний биш"гэж түүн рүү инээмсэглэн хэлэхэд тэр зүгээр л хариу толгой дохив.

****************

Он цаг урсан өнгөрсөөр Ким Жисүгын бие өдөр ирэх тусам л муудаж байлаа.
Өдөр болгон л нэг хоног илүү амьдрахын төлөө хүчтэй физик эмчилгээ хийлгэн царайн цонхийж маш их турсан байх аж.

Гэхдээ түүнийг ганц л жаргалтай мөн тайван болгодог зүйл байв.Тэр бол түүнийг эцэг эхээс нь илүү их халамжилдаг түүний түр зуурын найз нь юм.

Жисү үнэхээр их ядарсан ч өрөө лүүгээ орохдоо нүүр дүүрэн инээмсэглэн оров.Ядаж л Ким Тэхён гэх залуугийн хажууд худлаа ч болов инээмсэглэх хэрэгтэй байх гэж тэр бодсон байх.

Эсвэл Жисү аль хэдийн түүнд дурлачихсан юм болов уу?

Тэхён Жисүг орж ирэхийг хараад номоо доош нь тавив.Тэгээд Жисүг өргөн орон дээр хэвтүүлэн тавихад Жисү:

-"Би яг л маргааш энд байхгүй байх юм шиг санагдаад байна."гэж Жисү гунигт автсан хоолойгоор цонх руу харан хэлэхэд Тэхён хэсэг түүн рүү харж байгаад:

-"Чи дээвэр дээр гарч үзмээр байна уу? "гэж Тэхёныг асуухад Жисү гайхсан бололтой түүн рүү хараад:

-"Гэхдээ эмч намайг гарч болохгүй гэсэн шүү дээ"

-"Тэгвэл боль"

-"Үгүй ээ...үгүй хамт гарцгаая"гэж Жисү түгдчин хэлэхэд Тэхён түүнийг шууд л өргөөд өрөөнөөс гаран дээвэр лүү зүглэв.

Дээвэр дээр гарч ирэхэд нар жаргаж байлаа.Тэхён түүнийг сандал дээр суулгаад өөрөө хажууд нь суух аж.

15минут...30минут...1цаг тэд юу ч ярилгүй зүгээр л тэнгэр өөд ширтэн сууна.

Жисү гэнэт толгойгоо Тэхёны мөрөн дээр тавиад :

-"Ядраад байна"гэж Жисүг хэлэхэд Тэхён түүний хүйтэн гарыг атган суув.

Жисүгын нүд бага багаар анилдаж эхлэхэд тэр:

-"Тэхёнаа чи мэдэх үү?Намайг чамд ямар их хайртай болчихсоныг"

-"Мэднээ.Чи мэдэх үү Жисү?Чамтай уулзсанаас хойш би тамхи татахаа больж байгааг."

-"Мэднээ"гэж Жисү инээмсэглэн хэлээд нүдээ анилаа мөн үүнийг даган түүний хүйтэн гар Тэхёны гараас мултран унав.Харин Тэхён сүүлийн удаа түүний уруул дээр үнсээд:

-"БИ Ч ГЭСЭН ЧАМД ХАЙРТАЙ МӨН ЧАМАЙГ БИ ЯВУУЛЖ БАЙНА"

(Дууссан)BORN TO DIEWhere stories live. Discover now