-20-

1K 119 8
                                    

Хүйтэн шалан дээр би бараг л 1 цаг суув.Тэгээд арай гэж босоод тэр өрөөнөөс гарах гэтэл яг өрөөний урд Жэнни нэг эмэгтэйтэй ярилцан зогсож байсан юм.

-"Чи яагаад наад хачин амьтантайгаа найзлаад яваад байдаг юм?"гэж Жэннигийн хажууд зогсож байсан эмэгтэйг хачин царайлан хэлэхэд тэр тас хийтэл чанга хөхрөнгүүтээ:

-"Би тэр өлөгчинтэй найзалдаг гэж чи боддог хэрэг үү?"гэж Жэнни хэлэнгүүтээ ахиад л инээх нь тэр.Харин би үнэхээр л таг хөшсөн байлаа.

"Миний талаар яриад байгаа хэрэг үү?Үгүй ээ...үгүй Жэнни хэзээ ч миний талаар ингэж ярихгүй.Өөр л хүн ярьж байгаа байх."гэж аль болох өөрийнхөө бодолд итгэх гэж оролдон зогсож байхад минь Жэнни үргэлжлүүлэн:

-"Ким Жисү тиймээ...тийм би өмнө нь түүнтэй найзууд байсан.Гэхдээ одоо бол зүгээр л түүний найз нь болж жүжиглэдэг юм."

-"Яагаад ?"

-"Тэр ирээдүйд баян айлын бэр болж орно гэдгийг чи мэдэж байгаа байх.Бас түүн шиг тэнэг хүмүүс үргэлж л миний араас гүйдэг нь өрөвдөлтэй харагдаад байдаг юм "гэж түүнийг хэлэхэд би яаж ч чадахгүй зүгээр л нулимс минь урсах аж.

Хэзээ Жэнни ийм хүйтэн хөндий хүн болчихсон юм бэ?

Би ч тэднийг явсны дараа нь тэр өрөөнөөс гараад доош харан алхаж байхад минь Жэнни урд инээмсэглэн зогсож байв.

-"Жисү тэгээд сая юу болов?Тэхён сая яг л хунтайж шиг харагдаж байсан шүү тиймээ Жисү?"гэж Жэнниг хэлэхэд би нүүрэндээ инээмсэглэл тодруулан

-"Тийм гэж үү?Би сайн анзаараагүй юм байна."

-"Мэдээж хэрэг чи байнга түүнтэй уулздаг болохоор дасчихсан байх л даа.За за ямартай ч захиралтай уулзахаар явцгаая"гэх нь тэр.

-"Би жоохон ядраад байна.Дараа уулзаж болохгүй юм уу? "

-"Мэдээж хэрэг болохгүй.Чи түүнийг ямар удаан хүлээлгэлээ дээ.Хэдхэн минут болох учраас жоохон тэсчих"гэж хэлээд намайг чирэн явлаа.
Би ч түүний авчирсан өрөө лүү ороход.Тэхёны аав гэх хүн намайг нүүр дүүрэн инээмсэглэлтэйгээр угтаж авсан юм.

-"Манай бяцхан Жисү өдөр ирэх тусам л үзэсгэлэнтэй болоод байх юм."гэж хэлэхэд би яахаа мэдэхгүй тэнэг хүн шиг зүгээр л зогсоод байсанд Тэхёны аав:

-"Алив энд суу л даа.Тэгээд тухтай ярилцъя "гэж буйдан руу зааж хэлэв.Би ч түүнийг хэлсэн үгийг дуулгавартай биелүүлэн буйдан дээр суух аж.

-"За тэгээд?"гэж захирал над руу итгэл тээн харахад би яахаа мэдэхгүй урд байгаа цайгаа ууж эхлэв.

-"Чи Тэхёнтой унтаж чадсан уу?"гэж Тэхёны аав дахин лавлан асуухад би шууд л ууж байсан юмандаа хахаж цацан түүнээс:

-"Би...Б-и ойрд жоохон хатуу чихтэй болоод байх юм.Та ахиад хэл дээ?"гэж түүнээс лавлан асуухад:

-"Тэхён та хоёр унтсан уу?Гэж байна"

-"Аан тэр нөгөө...арай тийм зүйл хийх дээ тулаагүй байгаа л даа.Бас түүнд хайртай эмэгтэй байдаг юм.Надаас болоод тэр эмэгтэйтэйгээ олигтой ч уулзаж чадахгүй байгаа байх.Тиймээс би түүнтэй гэрлэж чадахгүй ээ захиралаа"гэж аль болох өөртөө итгэлтэйгээр хэлэхэд захирал над руу харж байгаад гараас минь атган

-"Чи мэдэж байгаа биз дээ?Намайг удахгүй үхнэ гэдгийг.Үхэхээсээ өмнө муу хүүгээ сайн хүнтэй л суулгаад амар явмаар байна.Чи бол бүх хүний сэтгэлд нийцдэг маш мундаг мөн сайхан сэтгэлтэй эмэгтэй.Тэгээд ч болоогүй манай Тэхёнтой нэг ахлах сургуульд явдаг байсан найз нь...Харин Юна гэх эмэгтэй бол бидний мөнгөнд л болж Тэхёнтой ойртсон нэгэн.Түүн шиг эмэгтэйд хүүгээ найдаж би үлдээж чадахгүй ээ.Тиймээс Жисү надад чамд л найдахаас өөр сонголт алга"гэж надаас толгой гудайлган гуйж байгаа энэ настай хүнийг хараад яагаад ч юм саяны өөртөө итгэлтэй байсан би айж орхив.



Сэтгэгдлээ хуваалцаарай😘❤️😇

(Дууссан)BORN TO DIEWhere stories live. Discover now