-21-

983 119 6
                                    

Үхэхийг хүсдэг байсан...Түүнтэй уулзахаас өмнө.
Амьдрахыг хүсдэг болсон ч,тэр минь намайг үхүүлэхийг хүснэ.

Тэхёны аавын хэлсэн үгийг бодонгоо хаашаа явж байгаагаа ч анзааралгүй алхаж явахад минь.Хоёр сүрлэг том биетэй залуу зам таглаад зогсчихно тэр.Би ч гайхан тэр хоёр луу харахад:

-"Хатагтай бид таныг хүргэж өгье"гэж хэлээд доошоо бөхийхөд би ч сандран тэр хоёр луу бөхийлөө.

-"Гэхдээ...та хоёр хэн бэ?"гэж гайхан асуухад:

-"Таны бие хамгаалагч"

-"Аан...за" гэж би хэлээд тэд нартай хамт явахаар болов.Алхаж явж байснаас хүргүүлсэн нь дээр байх гэж бодоод.

Би ч үг дуугүй тэдний машинд суухад тэд хөдлөв.Гэхдээ тэд манай гэр лүү биш өөр зүг рүү явж эхэлсэнд

-"Нөгөө...манай гэр над зүг рүү чинь биш байхаа"гэж сандран хэлэхэд

-"Хатагтай өнөөдөр та жоохон ядарсан бололтой гэртэй очиж байгаад сайн амардаа"гэж машин барьж байсан залуу надад хандаж хэллээ.Би ч түүний хэлсэн үгэнд эсэргүүцэлгүй зүгээр л хаашаа явахыг нь цонхоор харан явав.

Бид ч миний гэр гэх газар луу ирсэн бололтой машин ч зогслоо.Гэхдээ үнэхээр дээд зэргийн харш гэлтэй маш том байшингийн урд зогссон юм.

-"Энэ...миний гэр юм уу тэй?"

-"Тиймээ хатагтай."гэж хэлээд урд алхан явахад нь би ч зэрэгцэж алхан тэр харш уу орлоо.

-"ТАВТАЙ МОРИЛ ХАТАГТАЙ"гэж тэнд зогсож байсан бүх үйлчлэгчийн хувцастай хүмүүс над руу бөхийн хэлэхэд би ч даган тэдэн рүү бөхийгөөд зогсож байхад минь нэг хүн миний урд ирж зогсох нь тэр.

-"Аавтай уулзсан юм уу? "гэх маш танил хоолой гарахад би дээш болон түүн рүү харахад Ким Тэхён нөгөө л нэг хүйтэн харцаараа над руу харан зогсож байсан юм.



Удаасанд үнэхээр уучлаарай😢Одооноос арай хурдан оруулж байхыг хичээх болноо.

Бас сэтгэгдлээ хуваалцаарай❤️❤️❤️

(Дууссан)BORN TO DIEWhere stories live. Discover now