-11-

1K 107 2
                                    

Удаан хугацаанд эмнэлэгт байсан болоод ч тэр үү зүгээр цонхоор харан явахад л маш их догдолж байв.

-"Тэхён цонхоо онгойлгож болох уу?"

-"Өөрөө л мэд."гэж түүнийг хэлэхэд би шууд л машиныхаа цонхыг онгойлгон зөөлхөн салхи мэдрэн хэсэг нүдээ анин суув.

Бид ч метроны буудалд ирж Тэхён намайг өргөн машинаас буулгахад хүн болгоны харц над дээр тусна.Тэд анх удаа л тахир дутуу хүн харж байгаа юм шиг шивэр авир хийх нь маш эвгүй байсан тул нүдээ тас анин хурдан л метрондоо суухыг хүсэж байлаа.

Гэхдээ яг миний хажууд байсан хоёр хосын яриаг би сонсоод таг хөшчихөв.

-"Тахир дутуу ийм юмнууд ажиллаж ч чадахгүй юм байж хүмүүст гай удахаа больчхоосоо билээ"гэх энэ хэдхэн өгүүлбэрт гомдсондоо биш би өөрөө нэгэн үед тэдэн шиг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ингэж хэлж байснаа санасандаа тэр байсан юм.

"Хөгжлийн бэрхшээлтэй юм бол гадуур гараад яадаг байнаа?Би лав тэд нартаа адилхан байсан бол гэрээсээ гарахаас ч ичих байсандаг." гэж би замаар гарч буй тэргэнцэртэй залууд сонсогдохоор чанга хэлж билээ.

Тэр залууд ямар хэцүү байсныг би одоо л ойлгож байна.
Гэхдээ одоо ойлголоо гээд ямар хэрэг байгаа гэж.Би аль хэдийн түүнд зүрх зүсэм хатуу үг хэлчихсэн байхад.

"Тэгэхээр энэ миний үйлдсэн нүглийн хариу байх"гэж дотроо бодоод гунигтайяа инээмсэглэхэд Тэхён шууд л ард байсан залууг цохиод унагаачихив.Тэр яг л галзуу юм шиг балбаж эхлэхэд би юу ч хийж чадахгүй зүгээр л уйлж байсан юм.



Сэтгэгдлээ хуваалцаарай 😘❤️

(Дууссан)BORN TO DIEWhere stories live. Discover now