-16-

1K 107 2
                                    

Яг миний урдаас алхаж ирэх залууг хараад хэсэг юу хийхээ мэдэхгүй гөлрөн зогсов.

Тэгээд гялс гүйн түүн рүү очоод "Тэхёнаа яг одоо чамтай ярилцмаар байна,завтай байна уу? "гэж түүний гайхширсан нүд рүү харж байгаад хэлэхэд тэр :

-"Чи хэн бэ? Би чамайг таних бил үү?
Гэж сөөнгө хоолойгоор гайхан асуухад би юу ч хэлж чадахгүй таг хөшчихөв.

Ким Тэхён намайг танихгүй байна.
Миний хайртай залуу намайг хэн гэдгийг ч мэдэхгүй байна.

Гэхдээ энэ бүхэн хачин биш гэж үү?Би хөлтэй,аав архичин биш ,Тэхён намайг танихгүй болоод тэгээд зогсохгүй би хорт хавдаргүй.
Миний бодол зөв бол энэ диваажин байх.Гэхдээ...яагаад намайг Тэхён танихгүй байгаа юм?Хэрвээ диваажин байсан бол би түүнтэй гэрлэх ёстой биздээ?

Намайг Тэхён руу гөлрөн зогсож байхад Тэхёны хажууд байсан туулай шиг царайтай залуу "Хөөе галзуу хүүхэн минь чи бид нарын замыг таглаад зогсчихлоо.Зайлаад өгчихгүй юу?"
Гэж хэлэхэд би уучлалт гуйн замаас нь холдо....САЯ НАМАЙГ ГАЛЗУУ ХҮҮХЭН ГЭЖ ДУУДСАН УУ?Муу нусан жулдрай чинь ах захаа мэдэхгүй гэж дотроо үглэн муухай харан замаас нь холдов.

Бүх зүйлд толгой минь эргэн яг юу болоод байгааг ч ойлгохгүй явж байхад утас минь дуугарав.

-"Жисү хаана байна яг одоо ажил дээр хүрээд ир захирал чамайг дуудаж байна"гэх Жэннигын хоолой гарахад бүр юу ч ойлгохоо болив.

-"Ямар ажил чи юу яриад байгаа юм?"

-"Харин чи юу хийгээд яваад байгаа юм.3 хоног ор сураггүй алга болчхоод утсаа ч авахгүй хаана байсан юм?Бас захирлыг өөрөө аргалаарай би өөрийнхөө чадах бүхнийг хийсэн болохоор"гэж Жэнни хэлээд шууд л утсаа тасалчихав.

"БУРХАН МИНЬ ГЭЖ ЯГ ЮУ БОЛООД БАЙГАА ЮМ БЭ?"

(Дууссан)BORN TO DIEDonde viven las historias. Descúbrelo ahora