-2-

1.3K 133 8
                                    

-"Би удахгүй үхэх болно"гэж хэлээд түүнийг намайг яаж өрөвдсөн харцаар харж уучлалт гуйх бол гэж бодож байсан ч тэр шаал өөр хариулт хэлсэн юм.

-"Надад хамаагүй ээ.Тиймээс надад амьдралаа тоочих хэрэггүй.Май дэвтрээ ав,бас санаа зоволтгүй би хэнд ч хэлэхгүй ." гээд миний дэвтрийг сарвайн өгөөд зөрөн өнгөрөх гэхэд би гараас нь атган зогсоогоод:

-"Ингээд л болоо гэж үү?Би удахгүй үхэх болноштээ." гэж гайхсан өнгө аястай асуухад

-"Тэгээд...надад яг ямар хамаатай юм." гэж Тэхён төв царайтай хэлэхэд би тэвчиж чадалгүй инээж орхив.Тийм шүү дээ түүнд би ямар ч хамаагүй.Тэр ч намайг танихгүй би ч түүнийг танихгүй гэхдээ Тэхёныг намайг өвчтэй гэдгийг мэдсэний дараа ихэнх хүмүүсийн гаргадаг өрөвдсөн харцаар харна байх гэж бодож байсан ч тэрнийг бусад хүмүүсээс өөр гэдгийг нь мартаж орхиж.

Би хэсэг инээж байгаад түүний нүд рүү харан

-"Хоёулаа найзууд болцгооё" гэж би инээмсэглэн хэлэхэд тэр

-"Чамтай найзууд болох хүсэл алга.Одоо харин замаас холд."гэж тэр залхсан мөн ууртай хоолойгоор хэлнэ

-"Миний энэ нууцыг гэр бүлийн гишүүд минь л мэддэг гэтэл одоо чи мэдчихлээ.Мөн чамайг хүмүүст хэлэхгүй гэх баталгаа байхгүй учраас хэдхэн сар хоёулаа найзууд болцгооё"гэж би итгэлтэй нь аргагүй хэлсэн ч тэр аль хэдийн яваад өгчихсөн байсан юм.

Түүнийг хаашаа явсан гэдгийг хараагүй учраас хий дэмий л нүдээ гүйлгэн Тэхёныг хайна.Удсан ч үгүй карманд байх утас минь дуугаран утсаа авахад Жэнни байв.

-"Жисү-яааа өнөөдөр хэдүүлээ жоохон хөгжилдье."

-"Ммм...Тэгсэн ч яах вэ"

-"Тэгвэл хамгийн гоёороо болоод намайг хүлээж байгаарай хонгор минь." гэж хэлээд Жэнни утсаа таслахад би дэмий л санаа алдан гэр лүүгээ явлаа.Маргааш л Тэхёнтэй ярилцахаас даа.

Цаг ч болж би нуруугаа гаргасан хар даашинзаа өмсөөд нүүрээ хальт будаад гарахад бэлэн болов.

Цаг ч болж би нуруугаа гаргасан хар даашинзаа өмсөөд нүүрээ хальт будаад гарахад бэлэн болов

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жэнни ч нээх удалгүй машинтайгаа ирж бид шөнийн клубын зүг явлаа.

-"Ружэ Лиса хоёр хаачсан юм?"гэж би гайхан асуухад

-"Тэр хоёр түрүүлээд оччихсон байгаа.Санаа зоволтгүй " гэж миний өөдөөс харан хэлэхэд би толгой дохин буцаад л цонх руугаа харан суув.

Бид ч хүссэн газраа ирэн Ружэ Лиса хоёрын байгаа газрыг олоод хэсэг сууж байгаад тэд бүжиглэхээр дээш босоход би зүгээр л коктейль ээ шимэн суун үлдлээ.

Намайг тэднийг яаж хөгжилдөхийг нь харан сууж байхад минь Тэхёнтэй маш адилхан залуу тэнд нэг охинтой инээмсэглэн ярин зогсохыг харав.Би л буруу харсан байх яаж түүн шиг номын хэнхэгтэй залуу ийм газар байх билээ.Гэхдээ л түүнтэй маш адилхан байсан болохоор түүн лүү ойртон очиход , тиймээ Тэхён мөн байсан юм.

Тэр хар савхи мөн хар жинс өмссөн байгаа нь түүнийг бүр л царайлаг харагдуулна.Тэр гэнэт халаасаа ухан тамхи гаргаж ирээд татаж эхлэхдээ намайг түүн лүү харж байгааг олоод харчхав.

"Тэгэхээр тэр зүгээр л сайн залуу болж жүжиглэдэг муу залуу байх нь.Харин би түүний ч бас нууцыг мэдчихлээ."






Сэтгэгдлээ хуваалцаарай😇😌

(Дууссан)BORN TO DIEWhere stories live. Discover now