-23-

1K 113 9
                                    

Тэхёнтой алхаж явахад минь толгой маш хүчтэй өвдөх нь тэр яг л хагарах гэж байгаа юм шиг.Аль болох түүнд мэдэгдүүлэхгүйг хичээн удаан алхаж явахад минь,толгой бүр хүчтэй өвдөн өөрийн мэдэлгүй газар унав.

Ахлах сургууль бололтой дүрэмт хувцастай хүмүүс.Мөн тэр дунд Жэнни байх нь тэр.Би ч үнэхээр их баярлан Жэнни дээр очих гэтэл бие минь ерөөсөө хөдлөхгүй байлаа.Яаж ч хичээсэн бие минь хөдлөхгүй байсан ч толгой минь л хөдөлж байв.Би  ч гайхан Жэнниг дуудах гэтэл хажууд нь зогсож байгаа нэгэн нь Ким Жисү би байх аж.Тэд нэг зүйл рүү бах нь ханасан аятай харж намайг нэгэн ч олж харахгүй байлаа.
Тэр мөчид нэг охины хашхирах дуу гаран тэр зүг рүү харахад нүдэндээ ч итгэсэнгүй нүүв нүцгэн хэвтэх эмэгтэй болон цусанд будагдсан эрэгтэй байх нь тэр.Тэд бүгд л тэдэнд туслахын оронд бичлэг хийж зарим нэгэн нь тэднийг зодох аж.Би ч тэдэн рүү :

Т..т..та нар юу хийгээд байгаа юм?ЯГ ОДОО ЗОГС!!!БОЛЬ БОЛИОЧ ДЭЭ!ЯАГААД ЯАГААД"гэж Жисү хашхирч орилсон ч хэн ч сонссон шинжгүй тэднийг хүссэнээрээ зодож эхлэхэд аргаа ядсан тэр уйлж эхлэв.

-"Болиоч дээ гуйж байна"гэж эцсийн удаа Жисү уйлан байж хэлэхэд тэнд зогсож байсан Жисүтэй адилхан төрхтэй эмэгтэй Жисү лүү ойртож эхлэх нь тэр.Тэгээд нүүрэнд нь тулж ирээд:

-"Яагаад уйлаад байгаа юм?Харин ч жаргалтай байх ёстой атал яагаад уйлаад байгаа юм?Энэ чиний хүссэн зүйл биш гэж үү?"гэж Тэр хэлээд Жисүгын нүүрнээс барин хүчээр уйлж буй нүцгэн эмэгтэй болон цусандаа будагдсан залуу руу харуулаад:

-"ХАР САЙН ХАР КИМ ЖИСҮ.Энэ бол чиний хийсэн зүйл.ҮГҮЙ ЭЭ ЧИНИЙ ӨНГӨРСӨНД ХИЙСЭН ЗҮЙЛИЙН ӨЧҮҮХЭН ХЭСЭГ.ЭНЭ ЕРТӨНЦӨД ОРШИХ ЧИ БОЛ ИЙМ Л ХҮН САЙН ХАР."

-Үгүй ээ...үгүй би ийм хүн биш биш биш гэж байна."гэж чихээ дарж нүдээ анин уйлж эхлэхэд нэг гар миний гарыг атгах нь тэр.Би ч урагшаа нүдээ нээн харахад:

-"Тайвшир Жисү энэ би байна"

-"Тэхён...Тэхён б..би тэгээгүй би хэзээ ч тийм зүйл хийхгүй б..б..би"гэж ихэр татан уйлж эхлэхэд Ким Тэхён түүнийг тэврэх нь тэр.Үсийг нь илэн түүнийг тайвшруулах аж.Юу болсныг нь огт ойлгоогүй ч ийм төрхтэй Ким Жисүг хараад түүний мөс шиг зүрх жоохон ч болтугай хайлсан байх.


Сэтгэгдлээ хуваалцаарай ❤️😘

(Дууссан)BORN TO DIEWhere stories live. Discover now