-15-

1K 121 6
                                    

Халуун бүгчим өрөө болон нарны гэрлээс болоод дуртай дургүй нүдээ нухлан сэрэв.
Арай чүү гэж босоод угаалгын өрөөндөө орж нүүр гараа угаагаад байж байтал...байтал би яагаад гэртэй сэрдэг билээ???Бас болоогүй би буцаад хөлтэй болчихож гэж бодох төдийд хачин санагдан маш чанга хашхирч орхив.
Гэтэл ээж аав хоёр гэнэт орж ирээд галзуу хүн харсан аястай харж байгаад:

-"Охин чинь өчигдөр шатнаас унаад яг тэнэг болчихож хөгшөөн"гэж аав ээжийн чихэнд хэлсэн ч надад сонсогдоод байна.

-"Би чамд хэлээ биз дээ охиноо эмнэлэгт үзүүлье гэж"гээд ээж аавыг нудран хэлэв.

Би ч нүдээ эргэлдүүлэн аав руу муухай хараад:

-"Та энд юу хийж байгаа юм.Архинаас болж бид хоёрыг орхиж явсан юм байж.Ахиад л ээжийн толгойг эргүүлээд хүрээд ирсэн үү?"гэж ууртай хэлэх гэж оролдсон ч уйлах гээд байв.

Гэтэл ээж намайг чанга хоёр гурав нудраад:

-"ААВ ШИГЭЭ САЙН ХҮНИЙГ ЮУ ЮУ ГЭНЭЭ АРХИ УУДАГ АА???ААВ ЧИНЬ АРХИ УУХ БАЙТУГАЙ АМСАЖ Ч ЧАДДАГГҮЙ ХҮН."

-"Өвчтэй охиноо та яаж ийм чанга цохиж чаддаг байнаа ээжээ"

-"Эв эрүүл төрүүлж өгсөн байхад юу гэнээ.Өвчтэй???Чамайг жинхэнээсээ өвчтэй хүн болгоод өгье л дөө"гээд ээж гутлаа сугалан над руу дайрахад аав ээжийн гараас барин зогсоогоод:

-"Охин минь зугтаарай"гэж аавыг хэлэхэд гялс гадуур хувцсаа өмсөн гэрээсээ гүйн гарав.

Юу болоод байгаа юм бэ? Юу ч ойлгохгүй байна.Аав архи уудаггүй гэдэг чинь юу гэсэн үг үү?Бас өчигдөр би үхсэн байх ёстой биз дээ?
Аль эсвэл би диваажинд ирчихсэн юм уу?
Гэж гүйнгээ бодон явж байтал урд минь Ким Тэхён хэсэг залуустай хамт инээлдэн явж байв.




За одоо л үйл явдал эхэлж байна даа😅😳.Жисү яагаад амьд байдаг билээ?Та нар юу гэж бодож байна?

(Дууссан)BORN TO DIEWhere stories live. Discover now