-17-

994 123 4
                                    

Юу ч ойлгохгүй байсан ч Жэннигээс худлаа ярин байж авсан ажлынхаа хаягийг аваад шууд л ажлын зүг явав.

Хэлсэн газрыг нь хайж хайж очиход маш том барилга байх нь тэр бүр маш том шүү.Би ч арай ч өөрийгөө ийм том газар ажилдаг гэж бодоогүй учраас бараг л гэрийнхээ хувцастай ирчихсэн тиймээс ядаж л үс гэзгээ янзалсан болоод дотогш оров.

Намайг дотор орон бараг л амаа ангайн анх удаагаа ийм их хүнтэй барилга харж байгаа юм шиг явж байхад тэнд зогсож байсан бүх хүмүүс надтай мэндэлж эхлэв.Би ч ажилд орохоор хүн болгон бие биетэйгээ мэндэлдэг байх гээд нээх их юм бодсонгүй.

Тэр барилгыг би бараг л шүтэж дээшээ харж явж байгаад санаандгүй нэг хүнийг мөрлөөд унагачхав.Гялс тэр эгч дээр очоод уучлалт гуйх гэтэл тэр миний гарыг маш хүчтэй түлхэнгүүтээ :

-"ЗАМАА ХАРЖ ЯВАХАД ЯАДАГ ЮМ? ЧИ НАМАЙГ ХЭН ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙНА УУ?"гэж жижигхэн биеэсээ гармааргүй чанга орилон хэлэхэд би ч доошоо бөхийж байгаад:

-"Намайг үнэхээр уучлаарай хатагтай.Би таныг танихгүй"гэж түгдрэн хэлэхэд:

-"Намайг танихгүй гэнээ.Би бол энэ компани загвар өмсөгч Им Юна байна.Гэтэл чи намайг танихгүй гэж байдаг.Ямар тасгийн хэн гэдэг ажилтан бэ?"гэж бассан өнгө аястай хэлэв би ч түүнд нэрээ хэлэх гэж байтал.Ардаас миний хэнээс ч илүү хайртай залуугийн дуу гарав.

-"Юна"гэж инээмсэглэн хэлж байгаа түүний харц үнэхээр жаргалтай байгаа нь холоос ч харагдаж байсан юм.

Нөгөө эмэгтэй түүнийг харсныхаа дараа инээмсэглэж байгаад:

-"Хайрт минь"гэж хэлээд Тэхёны өөдөөс гүйж очоод шууд л уруул дээр нь үнсэх аж.

Би шууд хараад л ойлгов.Энэ эмэгтэй Тэхёны согтуу байхдаа яриад байсан Юна байх нь гэдгийг.

Мөн ахиад л би нэг шийдвэрт хүрсэн юм.Тэхёныг хичнээн их санасан ч түүнд үүнийгээ хэлэхгүй гэж.

Тэр минь энэ ертөнцөд уй гашуугаар дүүрэн биш харин жаргалтай байгааг нь харж байгаа нь л надад хангалттай.Хичнээн жаргалтай болгож байгаа зүйл нь би биш байсан ч...








Сэтгэгдлээ хуваалцаарай❤️❤️❤️

(Дууссан)BORN TO DIEWhere stories live. Discover now