-6-

1.1K 127 3
                                    



-"Би аялалд явмаар байна Тэхён"

-"Тэгээд яваач"

-"Чи надтай хамт явах уу?"

-"Хөөе бяцхан өлөгчин минь..."гэж тэр хэсэг миний нүд рүү ширтэж байгаад"Чи миний нууцыг мэддэг боллоо гээд ингэж хамаагүй ярьж болно гэж бодоо юу?"

-"Надад чамаас өөр гуйх хүн алга.Тэглээ ч хоёулаа тохироо биздээ." гэж итгэл тээн асуухад:

-"Хэн хэзээ чамтай тохироо хийсэн юм.Зүгээр л манай гэрээс зайлж үз.Чи хүссэн зүйлээ авсан бол одоо би амармаар байна."гэж тэр залхсан байдалтай хэлнэ.

-"Мансууруулах бодис миний хүссэн зүйл биш.Тиймээс би хүссэн хариултаа авахаас нааш танай гэрээс явахгүй" гэж шийдэмгийгээр хэлэхэд тэр шууд л барьж байсан шилэн аягаа над руу шидчихэв.Хичнээн аяга намайг оноогүй ч ард минь шил хагарах дуу гарахад хашхирахгүй байж чадсангүй.

-"ЗҮГЭЭР ХЭЛЖ БАЙГАА ДЭЭР МАНАЙ ГЭРЭЭС ЗАЙЛ."

Түүний ууртай хоолой энэ том байшингаар цуурайтах шахам чанга дуугарсан байх.Гэхдээ түүний хоолойг би сонсож чадсангүй.Нүд минь харанхуйлж,амьсгал минь боогдоно.Харин дараа нь би хагархай шилнүүд дээр хүчтэйгээр унасан юм.



Би зүгээр л үхэхээсээ өмнө аялахыг хүссэн юмсан.



Сэтгэгдлээ хуваалцаарай🤗😌❤️

(Дууссан)BORN TO DIEWhere stories live. Discover now