-24-

998 115 10
                                    

Нүдээ нээхэд минь цав цагаан тааз угтаж авав.Ахиад л эмнэлэг гэх тамын газар ирчхэж гэх бодол төрөхөд гялс босоод гард байх дуслыг салгаж аваад гарах хаалга руу зүглэв.Тэгэхэд миний хамгаалагч гэх хоёр залуу хаалганы цаана зогсож байх нь тэр.

-"Та буцаад орно уу хатагтай.Таныг залуу ноёнтон амрах хэрэгтэй гэж хэлсэн"гэж түүнийг хэлэхэд л юу болсныг нэгд нэгэнгүй санав.

Би чинь нээрээ хүн болгоны үзэн яддаг өөдгүй эмэгтэй шүү дээ.

-"Одоо миний бие зүгээрээ.Та нар амарч болно"гэж инээмсэглэн хэллээ.
Тэр хоёр ч гайхсан бололтой над руу хэсэг харж зогсож байгаад :

-"Уучлаарай хатагтай.Залуу ноёнтныг иртэл бид таны өрөөнөөс гарахгүй"гэж тэр хоёр хэлээд тэндээ хөшөө шиг зогсчихов.Би ч санаа алдан буцаж тэр өрөө рүү орж орон дээрээ хэвтэв.

Хэсэг хугацааны дараа байж сууж чадахгүй байсны эцэст цонхоор буухаар шийдэн урт гэсэн юм болгоныг холбон уяад бүх зүйлээ бэлдчихээд олсноосоо барин болгоомжтой бууж эхэллээ.Миний байгаа өрөө 3-н давхарт байсан тулдаа бэртэж бэртэлгүй буусан ч хэзээ ч харахыг хүсээгүй,төсөөлөхийг ч хүсээгүй дүр зураглалыг олоод харчих нь тэр.

Яг урд минь тэр л нэг эмэгтэйгээ хэзээ ч тавихгүй юм шиг чанга тэвэрчхээд үсийг нь яг л эмзэг шаазан тоглоомд хүрч байгаа юм шиг маш удаан зөөлнөөр илбэн,хүзүүнд нь нүүрээ наасан энэ залууг хараад надад хоосон мэдрэмж төрсөн юм.Бодох төдийд л тэсвэрлэж чадахааргүй их өвдөлтийг мэдэрдэг байсан ч яг тулаад ирсэн чинь хов хоосон мэдрэмж л намайг бүрхэн авав.

Тэгээд би харсан ч хараагүй юм шиг царайлан тэр хоёрыг зөрөн гарсан юм.Ким Жисү хэзээ чи ийм зоригтой болчихсон юм бэ?

Би ч нэлээн удаан алхсаны эцэст урд байх сандал дээр очин суув.Мөн надтай зэрэгцэн нэг залуу миний хажууд ирэн суух аж.Би ч түүнээс:

-"Тэхёнаа?"

-"Яасан"

-"Хэрвээ би баяртай ч гэж хэлэлгүйгээр чамайг орхиод явчихвал чи яах вэ?"

-"Чи хэзээ ч тэгэхгүй"

-"Хэрвээ тэгвэл"

-"Тэгвэл би чамайг газрын мухарт ч байсан хамаагүй хайгаад олох болно.Тэгээд чамайг олонгуутаа маш хүчтэйгээр  тэврээд уйлах болно"гэж
хэлэхэд өөрийн мэдэлгүй нулимс унагаж эхлэв.Тэр уул нь намайг инээлгэх гэж хэлсэн юмсан гэж бодоод түүнд мэдэгдүүлэхгүйн тулд гялс нулимсаа арччихаад:

-"Яааа Ким Тэхён хайртай биш юм бол битгий ингэж сайхан ханд...Ингэж хандсаар байх юм бол би чамаас сэтгэлээ татаж чадахгүй болчихно.Хэрвээ сэтгэлээ татаж авч чадахгүй бол..."

-"Чадахгүй бол юу гэж?"

-"Б..би насаараа нойтон хамуу шиг чамтай үүрд наалдаж явах болно шүү"

Харин Тэхён над руу хэсэг харж байгаад чангаар хөхрөх нь тэр.Энэ ойлгомжгүй газар ирснээс хойш анхны бөгөөд сүүлийн удаа тэр миний төлөө инээмсэглэж байсан юм.

Би маш их баяртай байна.Чамтай уулзах боломж дахин олдсонд,чамайг хайрлах боломж ахин гарсанд.Одоо л би харамсахгүйгээр үхэж чадах нь...Ким Тэхён



Сэтгэгдлээ хуваалцаарай❤️😘

(Дууссан)BORN TO DIEWhere stories live. Discover now