-18-

1K 117 10
                                    

Хоосон.Одоо надад ганц мэдрэгдэж байгаа зүйл гэвэл хоосон.Жаргалтай ч биш,гунигтай ч биш.Зүгээр л хоосон мэдрэмж.

Тэгээд би ахиад л ойлгосон юм.Түүнгүйгээр амьдрах амьдрал минь хов хоосон гэдгийг.

Хэсэг тэр хоёр луу ширтэн зогсож байхад минь маш олон сурвалжлагч нар ирж урд зогсон янз бүрийн асуулт тавьж эхлэх нь тэр.Би ч юу хийхээ мэдэхгүй гайхан зогсож байхад минь хар хувцастай хэдэн залуус тэр олон хүмүүсийг надаас холдуулан зам гаргаж өгөх аж.

Би ч гүйх шахам тэндээс холдоод арагшаа харахад нөгөө хар хувцастай залуус намайг дагасан хэвээр л байв.Тэд нар уу сонин харцаар харан зогсож байхад минь Жэнни ууртай ч гэмээр юм шиг аль эсвэл сандарсан царайтай над руу дөхөж байлаа.

-"Жэнни энд юу болоод байгаа юм?Энэ залуус хэн юм?Бас яагаад үүдэнд маш олон сурвалжлагч нар зогсоод надаас мянга мянган асуулт тавиад байгаа юм"гэж түүнээс асуухад Жэнни яг л галзуу хүн рүү харж байгаа юм шиг над руу хараад:

-"Чи надаар тоглоод байгаа юм уу?"гэж уурлан асуултыг минь асуултаар хариулаад нэг гүнзгий амьсгаагаа гаргаад:

-"Чи бол зохиолч.Харин энэ компани бол чиний ирээдүйн нөхрийн компани.Та хоёрыг гэрлэн гэсэн мэдээ Солонгос байтугай дэлхийг шуугиулж байхад үүдэнд сурвалжлагч нарыг яагаад ирсэн гэдгийг ойлгож байгаа байх.Гэтэл чи эргүй хүн шиг хүн болгоны анхаарлыг улам татах гэсэн юм шиг унтлагынхаа хувцастай ирсэн чинь намайг үнэхээр гайхшруулж чадлаа."гэж хүнийг гайхшруулсан хариулт хэлэв.

БИ ХҮНТЭЙ ГЭРЛЭХ ГЭЖ БАЙГАА ХЭРЭГ ҮҮ?ХЭНТЭЙ?"гэж гайхан асуухад тэр нүдээ эргэлдүүлэн:

-"SSG компаний захирлын хүүтэй"

-"Нэр нь?"

-"Юугаа асуугаад байгаа юм бэ?КИМ ЖИСҮ.Арай галзуураагүй биз дээ.Чи хичнээн ингэж аашиллаа гээд юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг мэдэж баймаар л юм.Бас захирал чамайг дуудсан бол-

-"Захирал гэж миний юу?"

-"ҮГҮЙ ЭЭ ХАДАМ ААВ ЧИНЬ,ХАРИН МИНИЙ ХУВЬД ТЭР БОЛ МИНИЙ ЗАХИРАЛ "гэж Жэнни маш чанга орилон хэлэхэд би ч чихээ дарав.

-"Заза Жэнни одоо яг ганцхан асуулт асуун битгий уурлаарай."

-"За юу юм?"

-"Миний сүйт залууг хэн гэдэг юм?"

-"Ким Тэхён"

(Дууссан)BORN TO DIEWhere stories live. Discover now