-10-

1K 110 5
                                    



-"Хэрвээ та хоёр хүсвэл Жэжү арал руу явж болох юм?"гэж сувилагч уур амьсгалыг өөрчлөхийг оролдон хэлэхэд:

-"Та чинь сая болохгүй гээ биз дээ?"гэж Жисү хошуугаа унжуулан хэлэхэд сувилагч

-"Онгоцоор явж болохгүй мөн Солонгосоос гарч болохгүй гэж хэлсэн болохоос аялж болохгүй гэж хэлээгүй юм шүү"гэж сувилагчийг хэлэхэд Жисүгын нүд шууд л сэргэн

-"Тэгээд түрүүнээс хойш хэлэхгүй юу хийж байсан юм.Ингэж амьдарснаас үхээд өгье гээд яг тэргэнцэртэй гээ шатнаас үсрэх гэж байнашт."гэж Жисү уурлан хэлээд цаашаа харахад Тэхён аль хэдийн яваад өгчихсөн байв.

Хөлтэй гэдгээ гайхуулж байх шив.

Би ч энэ өдрөөс хойш дуртай дургүй нэг сар эмнэлэгт хэвтэн хөлөө эдгэхийг хүлээн суух зууртаа аялалд явахдаа юу хийх талаараа бараг нэг боть ном биччихсэн байлаа.

-"Охин минь болгоомжтой яваарай"гэж ээж бараг уйлах шахан хэлэхэд би:

-"Надад юу л тохиолдов гэж дээ.Бас аавыг архи уулгаж болох..."гэж үгээ гүйцэхээс өмнө Тэхён намайг өргөөд шууд л машиндаа суулгачихав.

-"Яаж байгаа юм?Ээжтэйгээ салах ёс хийж байхад"

-"Та хоёр ямар үүрд уулзахгүй байх уу?Долоохон хоногийн дараа буцаад л ирэхийн байж.Ээжээ аавыг архи уулгаж болохгүй шүү ч гэх шиг."гэж Тэхён миний хэлсэн үгийг үйлдэлтэй нь дуурайн хэлэхэд би инээж орхив.

"Дахиад...дахиад намайг дууриа даа "
гэж инээнгээ хэлэхэд тэр над руу ууртай харцаар ширтэн сууж байхыг анзаараад шууд л чимээгүй болоод өөр тийшээ харав.

Тэр ч хэсэг над руу ууртай харцаар ширтэж байгаад нэг хүчтэй санаа алдаад машинаа асаан бидний аялал эхэлсэн юм даа.







Сэтгэгдлээ хуваалцаарай 😘❤️

(Дууссан)BORN TO DIEHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin