-5-

1.1K 120 4
                                    

Түүнийг намайг хэзээ ч тавихгүй гэсэн шиг чанга тэврэхэд би ч түүнийг битгий тавиасай гэж хүссэн юм сан...

Гэхдээ тэр миний мөрөн дээр унаад өгчихсөн.Харин би Тэхёныг хамгийн ойр харагдах буйдан дээр хэвтүүлэхэд хэзээ ч харна гэж бодоогүй зүйлээ харчихав.
Хажууд байх шилэн ширээн дээр хар тамхи маш их хэмжээгээр байсан юм.

Мөн Ким Тэхён мансуурчхаж.Тэгээд л намайг найз охиноо байна гэж бодсон байх.

Намайг ингэж бодон сууж байхад Тэхён гэнэт босож ирээд:

-"Татаж үзмээр байна уу? "гэж нөгөө л нэг дадал болсон тамхиа асаан утаагаа над руу үлээнэ.

-"Баярлалаа гэхдээ үгүй ээ."

-"Чи байдаг л нэг энгийн охин юм "гэж Тэхён энэ удаа бассан байдлаар хэлэхэд би

-"Тиймээ би энэ хорвоо дэлхийн хамгийн энгийн байдаг л нэг охин."

-"Яах гэж ирсэн юм?"

-"Чамайг амьд байгаа үгүйг шалгах гэж"

-"Ммм харсан бол одоо миний гэрээс зайл"гэж Тэхён над руу муухай харан хэлэв.

Би ч түүний хэлснээр гэрээс гарах гэхэд миний утас дуугаран утсаа авахад:

-"Хөөе хүний ач мэддэггүй гуйлгачин минь архи авчир гээ биз дээ.ХААШАА АЛГА БОЛЧИХДОГ ЮМ!!!" гэж эрэгтэй хүний утасны цаанаас хашхирах хоолой Тэхёнд хүртэл сонсогдож байлаа.

-"Ааваа та ахиад л ууцан юм уу? Яах гэж ууж байгаа юм бэ? Таны биед муу гэдгийг мэдсээр байж"

-"Чамд хамаагүй.Яг одоо архи авчрахгүй бол ээжийг чинь алчихна гэж мэдээрэй" гэж түүний аав гэх хүн ингэж хэлчхээд утсаа тасалчихав.

Харин Жисү зүгээр л хана гөлрөн хэдэн минут зогсож байгаад Тэхёнлуу инээмсэглэн харан:

-"Хүсэлт чинь одоо хүчинтэй хэвээрээ юу?"

-"Үргэлж нээлттэй байх болно "гэж Тэхён хэлэхэд би юутай орооцолдож байгаагаа мэдэх ёстой байсан юм.




Сэтгэгдлээ хуваалцаарай😌😇

(Дууссан)BORN TO DIEWhere stories live. Discover now