-22-

981 109 8
                                    

-"Аавтай уулзсан юм уу? "гэх түүний төв царайтай асуусан асуултанд хариулахдаа би инээж орхисон юм.

Ямар ч инээх асуудал байхгүй байтал инээсэнд тэнд байсан бүх хүмүүс л гайхан харж ганцхан Тэхён л төв царайтай над руу харна.

-"Тиймээ...аавтай чинь уулзсан"гэж инээхээ болиод түүн рүү харан хэлэхэд тэр хэсэг над руу байж боломгүй хачин харцаар харж байгаад гараад явчихав.Харин би өөрийн мэдэлгүй түүний араас даган явсан юм.

Түүний араас бараг 30 минут дагаж явсны дараа тэр:

-"Жисү чи санаж байна уу? Ахлах сургуульд хоёулаа үерхдэг байхад бид үргэлж энэ замаар хөтлөлцөөд алхдаг байсныг"гэж түүнийг хэлэхэд би мэл гайхаж орхив.

Бид үерхдэг байсан хэрэг үү?

Би ч өөрийгөө мэдэгдүүлэхгүйн тулд зүгээр л толгой дохин түүнийг алхааг гүйцхийн тулд гүйх шахан явж байлаа.Түүнийг арай гэж гүйцэн урд гаран алхаж явахдаа би:

-"Тэгвэл яагаад одоо бид ийм харилцаатай болчихсон юм ?"гэж түүнээс асуухад тэр үл ялаг нүүрэндээ инээмсэглэл тодруулан:

-"Харин л дээ...Чамайг намайг хуурч эхэлсэн үеэс л байх"гэж хэлээд халаасандаа байх тамхийг гарган татаж эхлэх нь тэр.

Би түүнийг хуурдаг байсан байх нээ.Гэхдээ би түүний хэлсэн үгэнд огт гайхсангүй.Угийн л тодорхой байсан энэ ертөнцөд би муу хүн болсон байсан минь.

Бид хоёр ч дахиж үг дуугарсангүй.Зүгээр л алхаад л алхаад л байсан.Юмыг яаж мэдхэв.Буцаад Ким Тэхён Ким Жисү хоёрын жаргалтай байсан үе рүү нь очих ч юм билүү?



Сэтгэгдлээ хуваалцаарай😘❤️

(Дууссан)BORN TO DIEWhere stories live. Discover now