-4-

1.2K 125 2
                                    

Өчигдөр оройны болсон явдлаас болж би эмнэлэгт хэвтэхээр болсон юм.
Яг ч Тэхёны буруу биш,би л нэгэн зэрэг их сэтгэл хөдлөл гаргаснаас болсон байх...

Гэж Жисү өдрийн тэмдэглэл дээрээ бичээд дэвтрээ хаахад эмч орж ирэв.

-"Жисү чиний бие өдөр ирэх тусам дордож байгаа.Тэрийг мэдсээр байж шөнийн цэнгээний газар явж л байдаг."гэж эмч үглэн орж ирэхэд Жисү түүний яриаг тоосон шинжгүй.

-"Би хэр удаан эмнэлэгт хэвтэх юм."

-"Ухаан суух хүртлээ."гэж эмч хэлээд түүнд өгөх ёстой эмийг нь өгөөд гарах гэтэл Жисү

-"Эмчээ сая түрүүн та хэлсэндээ миний бие өдөр ирэх тусам муудаж байгаа гэж."

-"Тиймээ муудаж байгаа."гэж эмч түүн рүү харан хэлэхэд

-"Тэгвэл...би хэзээ үхэх юм?"

-"Чиний хэр сайн өөрийгөө анхаарахаас л шалтгаална.Хэрвээ одоо байгаа шигээ биеэ авч явбал 4-5 сараас хэтрэхгүй байх."

-"Ммм...тэгэхээр цаг байгаа л юм байна" гэж Жисү эмч лүү инээмсэглэн харан хэлэв.

                     ~~~~~~~~~~~~

Би долоо хоногийн дараа эмнэлгээс гарсан юм.
Мөн сургууль дээрээ очоод хамгийн түрүүнд Тэхёныг хайсан ч хүүхдүүд түүнийг сургууль дээр надтай ижил долоо хоног ирээгүй гэхэд миний толгойд аймшигтай бодол орж ирсэн

"Арай тэр надаас болоод сургуулиасаа гарчхаагүй байгаа"гэх бодол төрж би шууд л багшийн өрөө лүү зүглэсэн юм.

-"Өөө Жисү бие чинь зүгээр үү?Чамайг эмнэлэгт хэвтсэн гэж дуулсан."гэж багш хэлэхэд

-"Тиймээ би зүгээр.Харин Ким Тэхёнд юу тохиолдсон юм бол?Тэр долоо хоног сургуульдаа ирээгүй гэж дууллаа."

-"Тэхён уул нь огт хичээлээ тасалдаггүй хүүхэд.Юу тохиолдсоныг багш нь ч мэдэхгүй байна.Гэхдээ чи түүнийг таньдаг юм уу? "

-"Тиймээ миний найз байгаа юм.Та надад түүний гэрийн хаягийг өгч болох уу? "

-"Тэхёныг ийм алдартай найзтай гэж төсөөлсөнгүй шүү.Ямартай ч би чамд гэрийн хаягийг нь өгье.Харин чи түүнд юу тохиолдсоныг надад хэлээрэй "гэж багш инээмсэглэн хэлэхэд би хариу толгой тохиод багшийн өрөөнөөс гаран шууд л Тэхёны гэрийн зүг явлаа.

Багшийн бичиж өгсөн хаягаар явсан ч урд минь маш том ганц л байшин байна.Гэхдээ энэ түүний гэр гэж үү?
Бодсоноос минь хэд дахин баян айлын хүүхэд байсан болоод ч тэр үү тогших эсэхдээ эргэлзэж эхлэв.

Гэхдээ л түүнд юу ч тохиолдсон байж магадгүй мөн асуух асуултууд байгаа учраас хаалга тогшиход гэхэд хаалга нээлттэй байсан юм.
Би ч түүний гэр лүү итгэлгүйхэн ороход хав харанхуй орчин угтаж авсан учраас юм тэмтчин явахад хэн нэгний цээжийг мөргөчихөв.Мөн түүнээс маш их архи ханхалж байсанд би түүнийг өөрөөсөө түлхэх гэж оролдоход тэр залуу

-"Юна...энэ чи юу?Чамайг ямар их санасан гэж бодно"гэж хэлээд намайг хэзээ ч тавихгүй гэсэн шиг маш хүчтэй тэвэрч авлаа.Харин би сая л энэ залууг Тэхён гэдгийн мэдсэн юм.

Тэгэхээр Тэхён найз охинтой байх нээ.






Сэтгэгдлээ хуваалцаарай 😇😙

(Дууссан)BORN TO DIEOnde histórias criam vida. Descubra agora