-9-

1.1K 118 12
                                    

-"Тэхёнаа чи яг хараалч байхаа"гэж Жисү инээмсэглэн хэлнэ.

Харин Тэхён гайхсан бололтой түүн рүү хачин харахад Жисү

-"Чамтай хамт аяллаар явахыг хүссэн чинь гэнэт л хөлгүй болоод сэрчихлээ"гэж тэр тоглоом болгон хэлсэн ч цаанаа л нэг гунигтай хоолойгоор хэлэв.

-"Тэгээд чи өвчтэй төрсөндөө намайг буруутгаад байгаа юм уу? "гэж Тэхён хэнэггүй гэг чинь тахиа сорон хэлэхэд Жисү шууд л гараа урдаа аван

-"Үгүй ээ үгүй тэгж хэлэх гээгүй юм шүү.Зүгээр л...зүгээр л чамтай хамт аялалд явмаар байсан юм."

-"Тэгвэл хамт явъя.Угийн хоёулаа таван сар найзууд байхаар тохиролцсоноос хойш"гэж тэргэнцэр дээр суусан Жисү лүү тонгойн харан хэлэхэд

-"Гэхдээ чи дургүй байсан шүү дээ.Надтай найзууд болно гэхэд.Тэглээ ч одоо надад алхаад явах хөл ч байхгүй хөгжлийн бэрхшээлтэй нэгэн.Явсан ч чамд л гай удахаас наашгүй"гэж Жисү доош харан гунигтайгаар хэлнэ.

-"Юу ч бодохгүйгээр зүгээр л хамтдаа аяллаар явцгаая"гэж Тэхён хэлэхэд Жисү шууд л Тэхёны гараас барин авч"Тэгвэл хоёулаа хаашаа аялах уу?Итали,Парис,Мальдив,Япон.Эсвэл дөрвүүлэнд нь очиж үзэцгээе"гэж Жисү эмнэлэгт хэвтсэнээсээ хойш анх удаа ийм жаргалтай өөдрөг хоолойгоор ярихыг сонссон Тэхён ч тэр түүний хажууд зогсох сувилагч ч тэр гайхан Жисү лүү харна.

Даанч сувилагч түүн рүү гэмшсэн харцаар харан"Чи хол газар луу явж болохгүй.Онгоцоор явах учраас чи маш их ядарна мөн чиний биеийн өөр хэсэгт хорт хавдар ургах магадлалтай байгаа тул эмч нар зөвшөөрөхгүй байх."гэж хэлэхэд Жисү Тэхёны гараас тавин нөгөө л нэг гунигтай хоолойгоороо:

-"Хэрвээ...миний биеийн өөр хэсэгт хорт хавдар илэрвэл тэр хэсгийг нь ч гэсэн тайрах уу?"
Гэж Жисү сувилагч руу харан хэлэхэд сувилагч юу ч дуугаралгүй зүгээр л доош харан зогсох нь бараг л хариултыг нь хэлээд өгчихлөө.

"Би дахиж ингэж зовмооргүй байгаа болохоор,дахиад надад хорт хавдар илэрвэл намайг зүгээр л алаад өгөөрэй."гэж Жисү энэ удаа үнэхээр л туйлдаа хүрсэн цөхөрсөн хоолойгоор хэлэв.





Сэтгэгдлээ хуваалцаарай❤️❤️❤️

(Дууссан)BORN TO DIEWo Geschichten leben. Entdecke jetzt