-7-

1K 126 2
                                    

Бие минь хөндүүр оргиж нүдээ нээхэд минь аль хэдийн нар жаргаж орой болсон байлаа.
Аль болох гэмтэхгүйг хичээн шалнаас болгоомжтой босох гэж хичээсэн ч шал нь дээр хүчтэй унасан тул зарим нэг газар шил зоогдож цус гарсан байх нь тэр.Мөн миний хамгийн гайхсан зүйл гэвэл би хөлөө мэдрэхгүй байв.

Би маш их айж толгойд минь шууд л эмчийн хэлсэн үг санаанд орлоо -"Ясны хорт хавдар гэдэг бол тийм амархан эдгэчихдэг зүйл биш.Одоогийн байдлаар чиний өвдөгөнд хорт хавдар илэрсэн.Тиймээс хүчтэй өвдөх аль эсвэл хөлөө мэдрэхгүй байвал надад шууд хэлээрэй "

-"Таньд хэллээ гэхэд та юу хийж чадах юм ?"

-"Бид чиний хөлийг тайрах болно."

Жисүгын нүдэнд өөрийн эрхгүй нулимс хурж Тэхёныг хайх гэж мөлхөж эхлэх нь тэр.

-"Тэхёнаа би хөлөө мэдрэхгүй байна.Тиймээс гуйж байна надаа энэ л удаа тусалчих өөр чамаас юу ч..."гэж үгээ гүйцээхээсээ өмнө Жисү ихэр татан уйлж эхлэв. "Өөр...чамаас юу ч гуйхгүй тул надад энэ удаа л тусалчих"гэж амандаа бувтнан хэлнэ.

Харин энэ бүгдийг сонссон Тэхён өрөөнөөсөө гарч ирэн түүнийг шууд л өргөөд гэрээсээ том том алхан гарав.





Сэтгэгдэл бичээд л байвал ороод л байна шүү💜💜💜Тиймээс сэтгэгдлээ хуваалцаарай😇🤗

(Дууссан)BORN TO DIEWhere stories live. Discover now