-19-

1K 115 6
                                    

-"Чи сая юу гэсэн бэ?Би сайн сонссонгүй."гэж сонссон зүйлдээ итгэлгүй Жэннигээс ахин лавлан асуухад:

-"Чиний нөхрийг Ким Тэх--"

Түүнийг гэнэт үгээ тасалсанд гайхан харж байхад Жэнни үргэлжлүүлэн:

-"Нөхөр чинь чиний ард зогсож байна"гэх нь тэр.Би ч гайхан арагш харахад буруу сонсоогүй гэдгээ ойлгосон юм.
Харин Тэхён намайг харангуутаа гарыг минь маш чанга атган хаашаа ч юм чирэх нь тэр.

Тэгээд бараг л хүн ордоггүй гэмээр харанхуй өрөөнд орж ирээд намайг хана руу маш хүчтэй түлхчхэв.Түүний хүчтэй түлхэлтэд би шууд л газар унахад тэр:

-"Би чамд хэлсэн байхаа.Ахиж миний таньдаг хүмүүсийн нүдэнд үзэгдэх юм бол би чамайг өөрийн гараар ална гэж.Харин чи аминаасаа уйдсан бололтой"гэж тэр над руу яг л бохир зүйл рүү харж байгаа юм шиг хачин харцаар харан хэлэв.Тэгээд үргэлжлүүлэн:

-"Арай уржигдрын болсон явдлаас болоод өөрийгөө миний хувьд үнэ цэнэтэй зүйл болсон гэж бодоод байгаа юм бол би зүгээр л уйдсандаа чамтай унтсан юм"гэж тэр сэтгэл зүрхийг минь хэдэн хэсэг хэрчиж чадах аймшигтай үг хэлэх нь тэр.

-"Чиний ю-юу яриад байгааг чинь би ойлгохгүй байна?"гэж түүнд хандан хэлэхэд тэр тоосон шинжгүй

-"Чамд хандаж хэлэхэд янхануудад хэн ч дуртай байдаггүй юм бузрын эмэгтэй минь "гэж хэлээд шууд гараад явчихав.

Энэ ертөнцөд ч ялгаагүй Ким Тэхён намайг үзэн ядаж байгаа нь миний инээдийг хүргэж байв.

Би хэр удаан зовж байж,намайг хайрладаг Тэхёнтой уулзах бол?

(Дууссан)BORN TO DIEWhere stories live. Discover now