31-р хэсэг

335 29 4
                                    

Энэ хорвоод мэндэлснээс хойш хэн бүхнээс илүү аз жаргалыг мэдрүүлсэн мөч минь түүнтэйгээ насан туршийн амьдралаа холбосон эгшин байсан юм. Гэвч бие биенээ хайрлах хязгааргүй тэмүүлэл нь худал хуурмаг гэгч зүйлд хайчлагдан юу ч үгүй болтолоо тасдагдах юм чинээ бодсонгүй.

Бурхан намайг хэтэрхий их жаргалтай байна гээд надаас хайртай зүйлсийг минь дахиад л булаачихлаа. Шударга бус санагдана. Уур хүрч бачуурна. Тэгээд эцэс төгсгөлгүй нулимсан далайд живнэ.

Би жаргаж болохгүй гэж үү?
Эсвэл тэнэг юм шиг урьд насандаа итгэдэг мунхаг бодол тээн нүглийн төслөөсөө төлж байна гэж өөрийгөө аргадах уу?
Эцэг эх маань ч намайг тэгэж их хайрлаж байгаагүй. Төрснөөсөө хойш аавдаа нүд үзүүрлэгдэн амьдарсан над шиг хүнийг тэр хүн л гэрэл рүү хөтөлсөн. Найзууд минь байсан ч гэлээ. Хэнд ч хэлэхийг хүсэхгүй тэр л шаналлыг ганцхан тэр минь л ойлгож намайг тайтгаруулдаг байсан.

Би түүнийг хараагүй гурав хоносон байлаа. Ердөө гурав хоносон хэрнээ дэндүү удаан өнгөрөх өдөр хоногууд. Сэтгэлдээ түүнийг над руу залгаасай гэсэн ахархан бодол тээж дараа нь тэнэг зүйл бодлоо гэж өөрийгөө хараах юм. Энэ бүхнээс харахад би түүнээс салсан ч хэзээ ч мартаж чадахгүй байх гэдгээс айж байгаагаа мэдэрч байв. Үнэхээр салсан нь зөв эсэхийг ч мэдэхгүй юм.

Намайг хачин асуултынхаа хариуг сонсолгүй Жонгүгийн машинаас буух гэхэд тэр гарнаас минь барин зогсоох нь тэр. Харц минь өөрийн эрхгүй Жонгүг лүү шилжиж дараа нь түүний барьсан гар луу буух аж. Мэдээж түүний гар тэр үед атгасан гар шиг дулаахан хэвээр...

Жонгүг: Сайн хэвээрээ бол-

Бүдүүлэг ч гэсэн би түүний үгийг таслан

Би: " Би дэмий зүйл асуучихлаа. Дараа таарах боломж олдвол тэр үед уулзъя." гэхэд түүний гар миний гарыг чангаар атгав.

Жонгүг: Уучлаарай.

Би: Юунд?

Жонгүг: Таван жилийн өмнө чамайг тэгэж орхисонд. Надад чамд тайлбарлах боломж олдоогүй. Бид тэгэж салаагүй байсан бол магадгүй...

Би: Одоо хамт байх байсан гэж үү?

Би санаа алдан түүнээс харцаа буруулаад: Жонгүг. Хэрэв бид тэр үед салсан бол хамт байх ёстой хүмүүс биш гэсэн үг. Дөнгөж уулзчихаад хачин юм ярьж сэтгэлийг чинь үймүүлсэнд уучлаарай. Чамаас дэмий зүйл асуудаг би л тэнэг юм.

❤️//Хайр//❤️ [completed] Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon