Төгсгөлийн хэсэг pt2 - end-

554 29 1
                                    

Хамтдаа өглөөг ингэж жаргалтай угтаагүй их уджээ. Намайг нойрмоглосоор тэвэрт нь шигдэхэд түүний хөнгөн инээх нь сонстоно.

Бэкхён үсийг минь илсээр
- "Сэрэхгүй юм уу? Унтаахай минь." гэхэд би түүнийг тэврэх тэврэлтэй улам л чангаруулсаар байлаа. Бэкхёны гар нүцгэн арьсаар минь гүйн зөөлөн илж, амьсгал нь надад ойртон чийглэг үнсэлт мөрөн дээр минь буух аж. Би түүний үйлдэлд нүдээ нээн харахад тэр инээмсэглээд духан дээр, дараа нь уруулыг минь удаанаар үнсэнэ. Тэр дээр минь гаран үнсэлтээ лавшруулах гэхэд би түүний цээж рүү хөнгөн түлхэн үнсэлтээс нь салаад

Би: "Яаа... Бэк... Дахиад хийх гээд байгаа юм уу? Би ядарж байна." гэхэд тэр хүзүүг минь үнсэн зогсох янзгүй байлаа. Түүний тэврэлтээс арай хийн салаад газар хэвтэх түүний подволкыг өмсөн зах руу нь орсон үсээ гаргалаа.

Бэкхён орны толгой налан над руу ширтэхэд нь би ойртон хацар дээр үнсээд түүнийг барьж авахаас өмнө зугтан ариун цэврийн өрөө рүү гүйгээд орчихов.

***

Аримыг уснаас гарч ирэхэд Бэкхён өглөөний цай бэлдэж байлаа. Уг нь захиалчихаж болох байсан ч Бэкхён тэгсэнгүй. Арим ширээнд суун түүний хийж буйг ажиглангаа

Арим: "Бюн Бэкхён ч царайлаг юм аа." гээд өөрийг нь харах ч үгүй байгаа хайртыгаа магтана. Харин Бэкхён өглөө түүнийг орхин ариун цэврийн өрөө рүү зугтсан сахилгагүй эмэгтэйд бага зэрэг тунисан байлаа. Тэгээд сая л нэг хараад

Бэкхён: Ийм царайлаг залууг оронд нь ганцаардалд үлдээх сайхан байв уу хадагтай?

Арим: Яаа. Чи надад гомдоод байгаа юм уу?

Бэкхён хариулсангүйд Арим босон удаанаар түүний дэргэд ирээд араас нь тэврэхэд тэр бэлхүүсээр нь ороох гарыг нь тавиулчихав.

Арим хөмсгөө зангидан, түүнийг үл тоосоор байсанд гараас нь татан хүчээр өөр лүүгээ харуулаад ширээнд шахах гэсэн боловч бие нь Бэкхёныг бодвол хамаагүй жижиг тул үнэхээр инээдтэй харагдана. Түүний энэ байдал Бэкхёны эгдүүг хангалттай хүргэж байсан ч тэр худлаа хөмсгөө зангидан уурлаж байгаа мэт жүжиглэлээ.

Арим: За яахав өнөө орой бид дахиад нэг шөнийг жаргалтай өнгөрүүлж болох юм. гээд түүний хүзүүгээр гараа ороон чихэнд нь ойртоод "Яг өчигдөр шиг..." гэж шивнэхэд Бэкхён жуумалзан түүний бэлхүүсээр тэврээд уруулыг хүчтэй үнслээ.

❤️//Хайр//❤️ [completed] Where stories live. Discover now