16-р хэсэг

672 45 6
                                    

Та угаасаа түүнийг ялахгүй!!
*
*
*
Дургүй хүрмээр юм. Яагаад тэр хүнийг харахаар ингэтлээ уурладагаа мэдэх юм алга. Бүүр уурлаж уурлахдаа худлаа ярьчихлаа.

//Хэдэн өдрийн өмнө//

Явах гэж байна уу?

Би түүн рүү хараад: Өө Жонгүг.
тиймээ явах гэж байна. Цуг явах уу?

Жонгүг байдгаараа малийгаад: "Тэгье."гэлээ.

Сургуулиас гараад түүнтэй цугтаа алхаж байтал тэр яагаад ч юм инээмсэглээд л их жаргалтай харагдана. Сониуч зан хөдлөн түүнээс "Яагаад инээгээд байгаа юм?" гэж асуутал

Жонгүг: Чамайг түрүүн цуг явах уу? гэж асуусан болохоор.

Би: Тэр юу нь тийм баярламаар гэж. Хачин юманд баярлах юмаа.

Жонгүг: Үгүй ээ. Тийм биш. Миний хувьд энэ чинь нэг алхамаар чамд ойртож байнаа гэсэн үг (инээмсэглэх)
- Чи яарч байна уу?

Би: Үгүй ээ яасан?

Жонгүг: "Тэгвэл чамтай цуг очих газар байна" гээд миний гараас хөтлөн хаашаа ч юм дагуулаад явлаа.

Түүнийг гараас хөтлөхөд яагаад ч юм зүрхэнд бага зэрэг догдлол үүснэ.
*
*
*
-"Яагаад алхъя гэсэн юм? Автобусаар явбал илүү амар шдээ" гэж намайг хэлэхэд

Жонгүг: Чи алхах дургүй юм уу?

Би: Үгүй лдээ. Зүгээр л.

Жонгүг: Хүйтэн байхад алхуулж байгаад уучлаарай. Гэхдээ их ойрхон болохоор удаан алхахгүй ээ.

Би: Хаашаа явах гэж байгаа юм?

Жонгүг: Миний хувьд их чухал газар, найзууд маань ч очиж байгаагүй.

Би: Тийм чухал газар юм бол яагаад-

Жонгүг: "Чи миний хувьд тийм л чухал нэгэн учраас." гээд над руу инээвхийллээ.
*
*
*
Бидний очсон газар чимээ шуугиан багатай, нэг тийм тайван газар байлаа.

Жонгүг: Ямар байна?

Энд тэндхийг харан гайхширч байхад минь тэр ингэж асуун бодлоос минь салгахад нь
Би түүний өөдөөс толгой дохиод: Их тайван газар юмаа. Агаар нь ч сайхан. (Дээш харан нүдээ аних)

З/т:
Өвөл дөхөж байгаа ч гэсэн гадаа сэвэлзүүр салхилсан дөлгөөхөн өдөр байлаа. Салхилах салхинд үс нь зөөлнөөр хөвөлзөх Арим руу Жонгүг ширтэнэ. Тэр түүнд үнэхээр үзэсгэлэнтэй харагдах аж.

❤️//Хайр//❤️ [completed] Opowieści tętniące życiem. Odkryj je teraz