19-р хэсэг

680 41 6
                                    

//Одоо үед//
Машины дохиоллын чимээ чихэнд чийртэй санагдахын сацуу хэвлийгээр аймшигтай их өвдөлт мэдрэгдэх аж.
Нүд бүрэлзэн нэг л мэдэхэд миний ухаан балартаж нүд өөрийн эрхгүй анигдав…

*
*
*

*хэдэн минутын өмнө*


Машин бариагүй удсан болоод ч тэр үү? Нэг л төсөөрчихсөн мэт санагдаж байлаа.

Энэ үед утсанд зурвас ирэх чимээнээр улаан гэрэл ч асаж машин зогсох хооронд утсаа аван харав.

"Чи ч үнэхээр салж өгөхгүй хүүхэн юм гээч! Өөрөөсөө ичихгүй байна уу?"

*Дараагийн мессэж ирэх*

" Бэкхёныг тайван орхи!! "

Би утсаа харан дараа дараагаараа ирэх зурвасуудаас болж дотор давчидаж зүрх өөрийн эрхгүй савалж байлаа. Энэ зурвасыг хэн явуулаад байгааг, бас зурвасын эзэн намайг яаж мэдээд байгааг мэдэхийг хүсч байна.

Машин чигнаалдах дуунаар ухаан орж урагш хартал гэрлэн дохионы гэрэл аль хэдийн солигдсон байлаа.

Машин хөдлөхөд түрүүний зурвасууд толгойд бодогдон ойр хавьд болж байгаа зүйлс нүдэнд харгдахаа больж, гар чичирч эхэллээ. Би айж байна~

/Зохиолчийн талаас/

Аримын ухаан санаа орон гаран явж байлаа. Арга ч үгүй биз. Өөрийнх талаар тэгтлээ сайн мэддэг танихгүй нэгнээс зурвас авахаар хэн ч гэсэн айна шүү дээ.

Бас энэ зурвасыг явуулж байгаа хүн, тэр өдрийн зурвасны эзэн хоёр яагаад ч юм нэг хүн мэт санагдана.

Түүний толгойд сэжиглэж болох ганц хүн бол одоогийн байдлаар И Жина л байна. Гэвч тэр мөн эсэхийн бас л хэн ч мэдэхгүй.

Энэ үед өөрийн ухаангүй байгаа эмэгтэйн машиныг чиглэн том ачааны машин  явж байгааг тэр даана ч мэдсэнгүйсанж.

Гэрлэн дохио солигдон урсгал зогсож үед Арим түүнийг анзааралгүй явсаар байсанд ачааны машины жолооч яг төлөвлөсөн мэд суудлын машины хажуугаас түрэн орж ирлээ.

*Төгсгөл*

*
*
*
//Аримын талаас//
Эм болон спиртний үнэр хамар цоргиж, удаан аниастай байсан зовхи минь хүндүүрлэж байлаа.

Нүдээ алгуурхнаар нээн харвал эмнэлгийн орон дээр дусал залгуулан хэвтэж байх бөгөөд гаранд минь мэдрэгдэх дулаан элчний зүг харвал царайлаг төрхтэй нэгэн унтаж байгаад намайг хөдлөх үед сэрчихнэ тэр.

❤️//Хайр//❤️ [completed] Where stories live. Discover now