11-р хэсэг

616 46 1
                                    

Би төгөлдөр хууран дээр очоод сандал дээр нь суун нэг дарах гэж үзлээ.
Энэ үед хаалга гэнэт хүчтэй онгойн Бэкхён ууртай гэгч орж ирлээ.
Тэр надруу ойртож ирээд бугуйнаас хүчтэй татан босгов.
Бэкхён: Чи энд юу хийж байгаа юм. Яах гэж ийшээ орж ирсэн юм!!
Би Бэкхён энэ төрхөнд айсандаа байгаа газартаа таг хөшчихлөө. Тэр одоо ууртай байна.
Бэкхён: СОНСОХГҮЙ БАЙГАА ЮМ УУ? ЯАХ ГЭЖ ИЙШЭЭ ОРЖ ИРСЭНЭЭ ХЭЛЭЭЧ!!
Тэр ингэж хэлэх миний бугуйг атгасан гараа улам чангаруулахад би өвдсөндөө
Би: ө.өвдөж байна. Тавьж байгаад ярьж болохгүй юм уу? гэж арай ядан хэллээ.
Гэтэл эсрэгээрээ намайг татаж явсаар ханаруу шидэх шахам тавиад гараа миний хоёр талд тавив.
Бэкхён: Ийшээ би хэнийг ч оруулдаггүй.
ЯАХ ГЭЖ ОРЖ ИРСЭНЭЭ ХЭЛЭХГҮЙ ЮУ? ХЭН ЧАМАЙГ ОРУУЛСАН ЮМ!!
Би: Б.би гээд хэлэх гэтэл хоолой зангиран нулимс урсчихлаа.
Энэ үед Бэкхи амьсгаадсаар орж ирээд: Аримаа.
Бэкхён хараагаа Бэкхи рүү чиглүүлэхэд би түүний гарыг түлхэн Бэкхигийн хажуугаар уйлан гарлаа.
Байшингаас гараад хаашаа ч юм гүйгээд л гүйгээд л байсан. Харин нулимс минь хяналтгүй хацрыг минь даган  урссаар салхи сөрөхөд жаахан хорсож байлаа.

//Бэкхигийн талаас//
Би аавтай утсаар ярьчихаад буцаад дээшээ гарч байтал ахын ууртай хоолой сонсогдлоо.
Гэнэт Арим нөгөө ахын хэнийг ч оруулахыг хүсдэггүй тэр өрөөнд орчихсон байхвий гэж айн хамаг хурдаараа гүйн очтол ах маш их уурлачихсан харин Арим уйлчихсан зогсож байв.
Би: Аримаа. Гэхэд тэр уйлсаар миний хажуугаар гүйгээд гараад явчихав.
Би Аримын ардаас гарах гэтэл
Ах: Тэр энд юу хийж байсан юм?
Би: Өнөөдөр бид хоёр цуг хичээлээ хийх байсан юм.  Яагаад тэрэнд уурлаж байгаа юм. Арим юу ч мэдэхгүй шдээ.
Ах:  Tэр юу ч мэдэхгүй ч энэ өрөө~ (үгийг нь таслах)
Би: ХЭДИЙ БОЛТОЛ ИНГЭХ ГЭСЭН ЮМ БЭ? Ээж чинь аль хэдийнээ нас барчихсан
Ах: Тиймээ нас барчихсан гээд
Ах гэнэт доошоо хараад чимээгүй болчихов. Магадгүй уйлж байгаа байх. Түүнийг ийм байдалтай байхыг нь хараад түрүүний хэлсэн үгэндээ би жаахан харамсаж байв.
Ах нулимстай нүдээр надруу хараад: Хэн ч намайг хайрладаггүй. Хайрласанч тэд бүгдээрээ миний дэргэдээс холддог. Би тийм хайрлуулах эрхгүй хүн юм уу? Төрсөн эцэгтэй гадуурхагдаж, хайрлаж байсан ээж нь аль хэдийн тэнгэрийн орон руу явчихсан. Гэтэл одоо тэр охин хүртэл… гээд дуу цаашаа орчихлоо.
Би: "Ийм зүйл ярьсанд уучлаарай. Танд хэцүү байгааг ойлгож байна. Одоо та бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй." гээд
Би ахын дэргэд очин түүнийг тэвэрлээ. Тэр миний мөрөнд нүүрээ наан уйлж байв.
Тйимээ ахын хувьд ээж нь түүний сэтгэлийн нэг том шарх болон үлдсэн. Тэр ээжийгээ ярихаараа л хамгийн гунигтай нэгэн болчихдог. Хэдий жирийн үед хөгжилтэй,юу ч дутхааргүй өссөн баян айлын ганц хүү ч гэсэн сэтгэлийнх нь гүнд ийм том шаналал өдөр бүр өвтгөдгийг
хэн ч мэддэггүй.
*
*
*
// Аримын талаас//
Наёон миний өөдөөс харан нулимс арчиж өгөнгөө: Яагаад уйлсан юм? гэж асуулаа.
Би: Хэлэх гэсэн ч тэр хүнд хэтэрхий гомдсондоо ярих гэхээр л нулимс гойжоод уйлах гээд байв.
Наёон: Уйлах гээд байвал жаахан тайвширч байгаад хэлдээ.
Би: Би буруу зүйл хийчихсэн.
Наёон: Юу?
Би: Б.би. гээд хэлэх гэтэл дахиад л уйлчихлаа.
Наёон намайг тэврэн нурууг минь зөөлөн цохингоо: Заза тайвширч байгаад хэлээ. Заавал хэлэх гэж өөрийгөө зовоосоны хэрэггүй.
Би:  Б.би өрөөндөө ормоор байна.
Наёон: Тэгдээ. Би чамайг өрөөнд чинь оруулаад өгье.
Наёон миний нурууг илэн тайвшруулангаа намайг өрөөнд минь оруулаад орон дээр хэвтүүллээ. Тэгээд хөнжил нөмрүүлэнгээ: Ганцаараа байвал гайгүй болж магад. Битгий одоо уйлаарай. Наад нүд чинь бүүр аймаар хавдчихаж.
Би:  "за" гээд хөнжилдөө шургалаа.
Наёоныг гарсаны дараа би өдөр болсон зүйлийг бодон хэвтлээ.
*
*
*
-Маргааш өглөө-
Өнөөдөр амралтын өдөр учир сургууль руу явах шаардлагагүй. Өглөө 11 өнгөртөл хэвтэж байгаад өлсөөд байхаар нь хүчээр босож өөрийгөө хувцаслалаа.
Би доошоо буутал Наёон байхгүй. Харин ширээн дээр түүний бэлдсэн өглөөний цай байв. Би цайгаа уучихаад. Шүршүүрт орохоор өрөөндөө оров.
Үс хатаагчаар үсээ хатааж байтал утас дуугарч би сэнсээ унтраан утсаа автал танихгүй дугаар байлаа. Ногоон дээр нь дарж хуруугаа гүйлгэн чихэндээ барьтал
??:Гараад ир гэрийн чинь гадаа байна. гээд тасалчихав.
Би түүний хэн болохыг танин гарахгүй байхаар шийдэээд үсээ хатхаар нь дээш боон гэрээ цэвэрлэж эхэллээ.
Гэтэл дахиад утас дуугарав.
??:Би өөрөө орох уу? Яагаад гарч ирэхгүй байгаа юм.
Би: Надад тантай ярих зүйл байхгүй. Битгий дахин дахин залгаад бай. Ярьшигтай байна. Гээд утсаа таслах гэтэл
??: Цуг очих газар байна. Гараад ир. Бас хэлэх ч зүйл байна.
Би:  Ярих зүйл байхгүй гэсэн шдээ. Тэгээд ч би өнөөдөр завгүй.
??: Би чамайг гарч иртэл чинь хүлээнээ.
Би:  Хүлээх хэрэггүй ээ угаасаа гарахгүй. (Утсаа таслах)

Гэрээ цэвэрлэж дуусчихаад зурагт үзэж байтал зайрмагны реклам гарахаар нь гэнэт зайрмаг идмээр санагдлаа. Би дулаан хувцсаа өмсөн гэрээсээ гартал тэр үүдэнд зогсож байв.
Би түүн рүү жаахан харж зогсож байгаад хажуугаар гаран явах гэтэл тэр
- Өчигдөр уурласанд уучлаарай.
Би: Үгүй ээ. Харин намайг уучлаарай. Бохир бас бузар юм байж тэр ариун өрөөнд чинь зөвшөөрөлгүй орсон шдээ.
Гээд түүний хажуугаар зөрөн явах гэтэл тэр гарнаас татан намайг эргүүлж харуулаад тэвэрлээ.
Би түүнийг түлхэх хэдий ч тэр чинь эрэгтэй хүн шүү дээ.
Би: Тавь Тавиач. (нурууруу цохих)
Бэкхён: Битгий эсэргүйц гуйя. Надад чи хэрэгтэй байна.
Би: Яах гэж? Хүнд уурлах болохоор хүссэнээрээ уурлана. Тэгээд дараа нь уучлаарай. Чи хэрэгтэй ч гэх шиг. Бэкхи үнэн хэлсэн бололтой. Таныг намайг ердөө тоглоом болгож ашиглаж байгаа гэж.
Бэкхён: Үгүй ээ тийм биш. Би чамд тайлбарлъя. Гуйя одоо л миний үгийг сонс.
Би түүнийг өрөөсөө түлхээд: СОНСОХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА!!
Та хэн юм? Миний хувьд лав та хэн ч биш. Гомдмоор сонсогдож магадгүй ч би таныг найзынхаа ахаас илүүгээр үздэггүй. Бас дотно юм шиг хэзээ ч хамаагүй надад уурлаж, эсвэл найз залуу шиг минь жүжиглэхээ больж үз. (явах)
Би түүнийг тэнд орхиж явахдаа хэлсэн үгэндээ бахдалтай нь аргагүй явж байлаа. Аль дээрээс л ингэж хэлье гэж бодоод байсан юм. Сэтгэл санаа ч сайхан болчихлоо.
*
*
*
Амралтын өдөр ч хормын төдийд өнгөрч би маргааш орох хичээлдээ бэлдлээ.
Бэкхён ч дахиж ирээгүй болохоор яагаад ч юм сайхан байна. Тэр ч дээр биз. Ирвэл дахиад л уур хүргэнэ…




❤️//Хайр//❤️ [completed] Where stories live. Discover now