Төгсгөлийн хэсэг pt1

390 23 0
                                    

Хүн хайр гэдэг зүйлтэй учрахдаа үргэлж аз жаргалтай байх юм шиг төсөөлөх ч аз жаргалыг дагаад зовлон, саад бартаагууд хэзээ гарч ирэхийг үл анзаарна. Бидэнд тохиолдсон зүйлсийг тэр бартаа нь гэж ойлгоод харилцаагаа авч үлдэх үү. Эсвэл ингээд бүх зүйлээ дуусгах ёстой юу гэх эргэлзээ намайг бүрхэнэ.

Үлдсэн амьдралаа  түүнтэй л хамт өнгөрүүлнэ гэж төсөөлж ирсэн шүү дээ. Гэтэл үнэхээр тэр эмэгтэйн хүссэнээр бид эцэст нь  салах замыг сонголоо. 

Гэр бүл цуцлах шүүх хурал болсоны дараах хэд хоногт амьдрал минь дэндүү утга учиргүй мэт санагдана.  Тэр явдлаас болоод ажилдаа очихоос ч цааргалах болсон тул хийх зүйлгүй өдрийг өнгөрөөж хааяа Наёонтой утсаар ярьж байлаа.

Тэгээд  нэг өдөр Бэкхи ирсэн. Бэкхёныг  хаа нэг тийшээ явах гэж байгааг надад хэлэхдээ биднийг буцаад нийлээсээ гэж чин сэтгэлээсээ гуйж байгаа мэт. Гэхдээ дахиад л дотроос минь бардам зан минь чангаасаар би юу ч хэлэлгүй явуулсан. Эцэст нь тэр хүний  сонгосон зам нь надаас бүр мөсөн холдох байж. Гомдож байна. Гэхдээ гомдоход нэгэнт оройтсон шүү дээ. Одооноос бидний гэх зүйлс бүгд өнгөрсөн цаг дээр яригдах болно.

Хэрвээ бид үнэхээр учрах тавилантай хүмүүс бол үхэх хүртэл үлдсэн хугацаанд минь тэр дахин амьдралд минь гарч ирэх биз.

—Бэкхи намайг түүн дээр хүргээд өгөөч!!!

Бэкхитэй цуг онгоцны буудал руу явж байхдаа би юу ч бодохыг хүссэнгүй. Өнгөрөн одох ч дахин дахин гарч ирэх замын хашлагуудыг тоолж явсаар машин зогсоход би Бэкхид "Гарч ирэлгүй удвал орхиод яваарай." гэж хэлчихээд машинаас буув. . Бэкхи биднийг удахгүй эвлэрээд хамтдаа гарч ирнэ гэсэн бодолтой баяртай байх ч би тийм байсангүй. Эргэлзээ дундаа удаанаар хөдөлсөөр түүний байгаа хүлээлгийн өрөөний өмнө зогсохдоо  би дахин нэг амьсгаа аваад хаалгыг нь тогшив. Хүн ойртож байгаа нь мэдэгдэхүйц чимээ гарч хаалга онгойход тэр бид хоёр өөд өөдөөсөө харан зогссон байлаа.

Бэкхён гайхсаар: А.Арим?? Энд—

Би түүний түлхэн оруулахад хаалга ард хаагдаж өрөө чимээгүйд живнэ. Тэр надтай ойрхон зогсох бөгөөд цээж нь амьсгалах хэмнэлээр нь бага зэрэг түнхэлзэж байлаа.

Дахиад түүний дэргэд сул дорой харагдахгүй гэсэндээ нулимсаа тэвчих ч хүслийг эс олно. Шүдээ зуун түүн рүү аягаа халих шахсан нулимстай нүдээр харахдаа гараа атган цээж рүү нь цохилоо. Хэд хэд хүчтэй цохиход тэр эсэргүүцэлгүй хүчинд минь бага багаар хойшилно. Би үг дуугаралгүй түүнийг цохисоор л байсан. Бидний хэн хэн нь юу ч үл ярина. Хэсэг сульдан түүнийг тулан зогсоод чангаар уйлж эхлэхэд тэр гарыг минь барьж аваад өөртөө наан тэвэрлээ.

❤️//Хайр//❤️ [completed] Where stories live. Discover now