29-р Хэсэг

379 27 5
                                    

- Миний эгч энэ хорвоод мэндлэхэд минь намайг хайрласан цорын ганц нэгэн  байсан. Гэтэл тэр чам шиг адгийн амьтнаас болоод аз жаргалыг ч мэдрэлгүй нас барчихсан...

Тэр эмэгтэйн хэлсэн сүүлийн өгүүлбэр Бэкхёныг  цочирдоход хүргэв.
"Кан Сура? Тэр үнэхээр үхчихсэн гэж үү?" гэж бодол доторх өөрөөсөө асууна.

Бэкхён бага зэрэг хөмсгөө зангидан: Чи түрүүн юу гэсэн бэ? гэж саяхан сонссон үгээ батлах гэсэн мэт дахин лавлах аж.

Жина: Тэр...тэр үхчихсэн. Чамайг тэгэж орхиж явсаны дараа (уйлах) бүхэл бүтэн гурван жил тарчилсаны эцэст амиа хорлочихсон. Чамаас болоод чи түүнийг ганцааранг нь орхисноос  болоод!!!

Жина-ын нүд нулимсаар дүүрч Бэкхён руу гомдол хорсол тээсэн харцаар ширтэж байлаа.



Хэн нэгний хувьд онцгой нэгэн гэдэг  насан туршид чинь мартагддаггүй тийм л хүнийг хэлдэг. Тэр эмэгтэй миний хувьд онцгой байсан ч энэ чинь өнгөрсөн шүү дээ. Надад хамгийн хэрэгтэй үедээ намайг өөрөөсөө хэрцгийгээр түлхсэн өөдгүй эмэгтэйг би энэ олон жилийн дараа яагаад бодно гэж...

Бэкхён: "Яаж??" Энэ үгийг тэр зөвхөн өөртөө л сонсогдох төдий шивнээд Жина руу харан

Бэкхён: Яагаад?... Яагаад амиа хорлоно гэж? Утгагүй юм. Тэр тэгэх хүн биш. Яаж ч хэцүү байсан  хэзээ ч хэн нэгний төлөө, тэр тусмаа надаас болж амиа хорлоно гэж байхгүй. Гэтэл яасан гэж амиа хорлох юм?

Жина нулимсаа арчан: Чи үнэнийг мэдээгүй биздээ. Яагаад тийм зүйл хийснийг нь. Яагаад хэцүү гэдгийг нь мэдсээр байж чамайг өөрөөсөө түлхэснийг   нь...мэдээгүй биздээ.

Бэкхён: Тэгээд би яах ёстой байсан юм? Түрүүлж салъя гэж хэлсэн хүн нь чиний эгч гээд байгаа тэр хүн чинь. 6 жил өнгөрсөн, тэр ч би ч өөрийн гэсэн амьдралтай болчихсон байтал яагаад одоо надаас эгчийнхээ үхлийн хариуг нэхээд байгаа юм? Ердөө ийм зүйлээс болж бидний амьдралыг ийм байдалд хутгасан хэрэг үү?  Надад чиний эгчийн амьдрал огтхон ч хамаагүй! Би өнгөрсөнд үлдсэн тэр хүнийг аль хэдийн мартсан.

Жина: Мартсан гэнээ? *инээх* Өрөвдөлтэй юм. Тэр яагаад чам шиг амиа хичээсэн адгийн амьтаныг эцсээ хүртэл хайрласан юм бол?
-Тиймээ эгчээс болсон. Эгч минь тэгэж өрөвдөлтэйгөөр хорвоог орхисон байтал чамайг юу ч болоогүй юм шиг инээгээд амьдарч байхыг чинь харахыг хүсээгүй. Зүгээр л ямар ч хамаагүй аргаар амьдралыг чинь сүйрүүлхийг хүссэн. Тэгэж байж л хөөрхийлөлтэйгөөр үхсэн эгч минь амар тайван нойрсох юм шиг санагдаж орой бүр яаж өшөө авах тухай бодсоор өдийг хүргэсэн.

❤️//Хайр//❤️ [completed] Where stories live. Discover now